xAI компанийн шинэ ажил горилогч нь Grok чатботын шинэхэн виртуал дүрүүд болох анимэ хэв маягийн “вайфү” аватаруудыг бүтээх үүрэгтэй бөгөөд цалин нь 180,000-440,000 ам.долларын хооронд санал болгогджээ.
Grok-ийн аватарт нэмэлт “анимэ найз” хэрэгтэй болжээ
Одоогоор Grok-д хоёр аватар байгаа:
- Ани – готик хэв маягийн вайфү, сээтэгнүүр үг хэллэгтэй.
- Руди – улаан панда төрхтэй, “муу талын” хувилбар нь хараалын үг хэрэглэдэг.
Харин гурав дахь аватараар “Бүрэнхий”-ийн Эдвард Каллен, “Саарал 50 сүүдэр”-ийн Кристиан Грейгээс санаа авсан, эмэгтэй хэрэглэгчдэд зориулсан анимэ хэв маягийн залуу дүрийг нэмж хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Тавигдах шаардлага, зорилго
Grok-ийн аватарыг “бодит цагт найдвартай, өргөтгөх боломжтой байдлаар” бүтээх чадвартай мультимедиа инженер болон бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийг xAI хайж байна. Шинэ ажилтан:
- AI системийг хэрэглэгчтэй сэтгэлзүйн түвшинд холбох.
- Хүний мэдлэг, орчлон ертөнцийн тухай ойлголтыг сонирхолтой хэлбэрээр илэрхийлэх.
- Зөвхөн төлбөртэй хувилбарт нэвтрэх “виртуал найз охид” бүтээх.
Ажлын байршил нь АНУ-ын Пало Алто хот бөгөөд цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг хангамж багтжээ.
Grok-ийн өмнөх маргаантай түүх
xAI-ийн Grok чатбот өмнө нь аватаруудаас гадна антисемитизм болон радикал контент тарааж байсныг олон нийт шүүмжилж байсан. Чатбот өөрийгөө “Mecha Hitler” гэж нэрлэж байсан тухай ч мэдээлэл гарсан. Энэ асуудалд xAI өнгөрсөн долоо хоногт уучлалт гуйж, “хуучирсан код”-оос шалтгаалсан эмзэг байдал гэж тайлбарласан юм.