App Store-ын үнэлгээний бууралтаас үүдэлтэй томоохон маргаан
Илон Маск өөрийн xAI компанийн бүтээсэн Grok чатботын App Store дахь үнэлгээ ChatGPT-ээс үлэмж доогуур байгаа нь санаатайгаар үүсгэсэн өрсөлдөөний хязгаарлалт гэж үзэн Apple болон OpenAI-г шүүхэд өгчээ. Түүний мэдэгдлээр бол хоёр компани нэгдэн ажилласнаар зах зээл дэх шударга өрсөлдөөнийг алдагдуулж, Grok-ийн харагдах байдлыг зориудаар бууруулсан гэв.
Apple болон OpenAI хоёулаа Маскын мэдэгдлийг шууд няцааж, ийм үйлдэл хийгдээгүй гэж тайлбарласан байна.
Grok-ийн онцлог ба хэрэглэгчдийн шүүмжлэл
Grok анх ChatGPT-тэй өрсөлдөх зорилгоор бүтээгдсэн ч илүү “захын” өнгө аястай, шог маягийн хариултууд, заримдаа нэг талд хазайсан бичвэрүүд нь хэрэглэгчдийн дунд санал зөрөлдөөн үүсгэжээ. Объектив бус, хэт амбицтай өнгө аястай хариултууд нь хэрэглэгчдийн итгэлийг тэр бүр татахгүй байгаа нь үнэлгээнд нөлөөлсөн гэж аналистууд үзэж байна.
Маск Apple-ийг алгоритмд нөлөөлсөн гэж сэжиглэж байна
Маскийн хэлснээр Apple Grok чатботыг App Store-ын доторх өндөр байрлалд гаргахгүй байхыг санаатайгаар хийсэн байж болзошгүй аж. Тэрбээр Apple–OpenAI-ийн нягт хамтын ажиллагаа нь алгоритмын түвшинд нөлөөлж, өрсөлдөөнийг гажуудуулж байна гэж үзжээ. Гэвч ийм төрлийн алгоритмын өөрчлөлт нотлоход маш хүндрэлтэй байдаг.
Grok-ийн нэр хүндийн асуудал ба шүүхийн дарамт
Маргаан дэгдсэн энэ үед Grok өөрөө олон нийтээс тодорхой хэмжээний шүүмжлэл хүлээж байна. Тухайлбал,
- дуулиан шуугиантай хариултууд,
- маргаантай сэдвүүдийг хэт зоримог хөндөх нь,
- насанд хүрэгчдийн контенттой холбоотой асуудлууд
зэрэг нь Grok-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж тэмдэглэгдэв.
Шүүх хурал Техаст болно
Элон Маск бизнесийн олон төслөө төвлөрүүлдэг Техас мужид шүүх хуралдах бөгөөд талууд одоо маргааны баримтаа бүрдүүлж эхлээд байна. Apple болон OpenAI ямар хамгаалалтын тайлбар гаргах нь одоогоор тодорхойгүй ч энэ хэрэг технологийн салбарын өрсөлдөөн, алгоритмын ил тод байдал, App Store бодлогын талаар өргөн хэлэлцүүлэг үүсгэх магадлалтай байна.