ESET Android-д чиглэсэн PromptSpy нэртэй шинэ хорт программыг илрүүлжээ

нийтлэгч Содном Энхбаяр
ESET Android-д чиглэсэн PromptSpy нэртэй шинэ хорт программыг илрүүлжээ

Генератив ШИ ашиглан нуугдах, устгалтаас хамгаалах арга хэрэглэж байна

ESET компанийн мэргэжилтнүүд PromptSpy нэртэй шинэ төрлийн хорт програмын талаар мэдээллээ. Энэ нь Android төхөөрөмжүүдийг онилдог бөгөөд генератив хиймэл оюуны боломжийг зөвхөн халдлага хийхэд төдийгүй өөрийгөө устгуулахгүй байх хамгаалалтад ашиглаж байгаа гэжээ.

Дэлгэц, төхөөрөмжийн мэдээлэл цуглуулах зэрэг үйлдэлтэй

Экспертүүдийн тайлбарласнаар PromptSpy нь:

  • дэлгэц түгжээтэй үед харагдах мэдээллийг барьж авах,
  • төхөөрөмжийн тухай мэдээлэл цуглуулах,
  • дэлгэцийн зураг авах,
  • дэлгэцийн үйл ажиллагааг видео хэлбэрээр бичих
    чадвартай гэж мэдээлэв. Үүнээс гадна устгах оролдлогыг хаахын тулд дэлгэц дээр үл үзэгдэх элементүүд давхарлан байршуулж, хэрэглэгчийн үйлдлийг саатуулдаг гэжээ.

Google Gemini-ээр “сүүлийн ашигласан апп”-д бэхлэгддэг гэж тайлбарлав

ESET-ийн мэдээллээр генератив ШИ нь PromptSpy-ийн кодын багахан хэсэгт л ашиглагдсан ч уг програмын дасан зохицох чадварт нөлөөлж байна. Тухайлбал, Google Gemini ашиглан өөрийгөө “сүүлийн ашигласан апп”-уудын жагсаалтад тогтоон барьж, системээс хүчээр хаагдахаас сэргийлэх механизм ашигладаг гэж тайлбарласан байна.

Google-д мэдээлсэн, Play Protect хамгаалж байна

Google-д уг аюулын талаар мэдээлсэн бөгөөд Android-ийн актуал хувилбар ашиглаж буй хэрэглэгчид Google Play Protect-оор дамжуулан мэдэгдэж буй хувилбаруудаас хамгаалагдсан гэж ESET онцолжээ.

Халдсан тохиолдолд устгах арга, урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хэрэв PromptSpy төхөөрөмжид нэвтэрсэн бол устгах цорын ганц арга нь төхөөрөмжийг “аюулгүй горим” (Safe Mode)-д ачаалж байгаад устгах гэж мэдээлэв. Мөн урьдчилан сэргийлэхийн тулд сэжигтэй мессежийг нягтлах, үл таних эх сурвалжаас апп татахгүй байх, найдвартай нууц үг ашиглах, хоёр шатлалт баталгаажуулалтыг үл орхигдуулахыг зөвлөсөн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.