Лас-Вегаст зохион байгуулагдах “Esports Awards 2025”
Энэ оны хамгийн нэр хүндтэй цахим спортын шагнал гардуулах ёслол болох Esports Awards 2025-ын финалчид болон ангиллуудыг албан ёсоор зарлалаа.
- Нийт 21 ангилал-тай
- Арга хэмжээ 2025 оны арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Лас-Вегас хотод болно
- Дараагийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд цахим спортын салбарын хурал “PWR UP” зохион байгуулагдана
“Esports Awards нь цахим спортын шилдэгүүдийг тодруулах, салбарын хөгжлийг гэрэлтүүлэх зорилготой. Арван жилийн ойн арга хэмжээгээ Лас-Вегаст зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэж тус шагнал гардуулах ёслолын гүйцэтгэх захирал Майкл Эшфорд хэллээ.
Ангиллын өөрчлөлт ба шинэ нэршлүүд
2025 онд дараах өөрчлөлтүүд оржээ:
- “Esports Coverage Platform of the Year” буюу медиа хамрах платформын ангиллыг хассан
- Оронд нь “Esports Supporting Platform of the Year” ангиллыг шинээр нэмжээ
- “Esports Journalist of the Year” буюу “Жилийн шилдэг сэтгүүлч”-ийн ангилал дахин орсонгүй (хамгийн сүүлд 2023 онд байсан)
Судлаачдын хэлснээр энэ өөрчлөлт нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүргийг орхигдуулах бус, харин цахим спортын бүтээлч ба технологийн дэмжлэгийн талыг илүү онцлох зорилготой гэж үзэж байна.
Гол ангиллууд ба нэр дэвшигчид
Esports Game of the Year
- Apex Legends
- Counter-Strike 2
- DOTA 2
- Fortnite
- Honor of Kings
- League of Legends
- Mobile Legends: Bang Bang
- Pokémon Unite
- PUBG Mobile
- Valorant
Esports Mobile Game of the Year
- Brawl Stars
- Call of Duty Mobile
- Free Fire
- Honor of Kings
- Mobile Legends: Bang Bang
- PUBG Mobile
- Pokémon Unite
Esports Personality of the Year
- Thug
- Gotaga
- apEX
- Ibai
- Disguised Toast
- Caedrel
- Nadeshot
- Msdossary
- Scump
- Kameto
Streamer of the Year
- xQc
- Kai Cenat
- Ibai
- CaseOh
- iShowSpeed
- ExtraEmily
- Caedrel
- AngryGinge
- Jynxzi
- Payal Gaming
Esports Team of the Year
- AG Super Play
- Furia
- Gen.G
- Karmine Corp
- LA Thieves
- NRG
- OpTic Texas
- Team Falcons
- Team Vitality
Esports Coach of the Year
- alecks
- zWy
- Julio
- Kim
- NineK
- Aui_2000
- bonkar
- XTQZZZ
Esports Organisation of the Year
- G2 Esports
- Gen.G
- NRG
- OpTic Gaming
- Team Liquid
- Team Vitality
- Virtus.pro
- Team Falcons
Esports Commercial Partner of the Year
- Red Bull
- Intel
- Logitech G
- Mastercard
- PepsiCo
- VISA
- DHL
- Infinix
- Shopify
- Zenni
Esports Awards-ийн ач холбогдол
Энэ жил Esports Awards нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь 2025 оны наймдугаар сард Саудын Арабын Эр-Рияд хотод “Esports Decade Awards” арга хэмжээг зохион байгуулж, цахим спортын салбарын арван жилийн амжилтыг тэмдэглэж байв.
Шагнал гардуулах энэхүү арга хэмжээ нь:
- Салбарын шилдэг тоглогчдыг тодруулдаг
- Контент бүтээгч, баг, брэндүүдийг олон улсын хэмжээнд сурталчилдаг
- Цахим спортын хөгжлийг дэлхийн тавцанд баталгаажуулдаг
Шинжээчдийн үзэж байгаагаар Esports Awards нь цахим спортын салбарын нэр хүндийг өсгөх, шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжих, мөн дэлхийн хэмжээнд салбарын инновацийг хурдасгахад чухал үүрэгтэй юм.
2 сэтгэгдэл
Энэ жилийн eSports Awards бүр ч өрсөлдөөнтэй болох нь
Шинэ ангиллууд нэмэгдсэн нь сонирхол татаж байна