Far Cry динозаврын ертөнцөд эргэн ирлээ: Ferocious шутер тоглоом тест эхлүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
Far Cry

Германы Omyog студи болон tinyBuild компанийн хамтын бүтээл болох Ferocious нэртэй шутер тоглоомын шинэ трейлер үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү тоглоом нь хурдтай, адал явдалт тулаан сонирхдог тоглогчдод зориулсан бөгөөд Far Cry тоглоомын сүнсийг үлэг гүрвэлийн ертөнцөд дахин амилуулсан мэт санагдана.

Ferocious тоглоомд тоглогчид хөлсний цэрэг болж, эрсдэлтэй, нууцлаг арал дээрх амь өрссөн тулаанд оролцоно. Энэхүү арал нь зэрлэг динозавруудын оромж бөгөөд трицератопс, тиранозавр зэрэг алдарт үлэг гүрвэлүүд тоглогчдыг ангуучлах болно. Гэхдээ энэ ер бусын орчин зөвхөн байгалийн аюул заналхийлэлээр хязгаарлагдахгүй. Бүхий л зэвсгээр тоноглогдсон байлдааны дронууд болон мех-роботууд энэ ертөнцийг бүр ч сюрреал болгож байна.

Ferocious нь тоглоомын сэдэв, уур амьсгалын хувьд Dino Crisis болон Turok-ийг санагдуулах боловч тоглох хэв маяг, чөлөөтэй үйлдэл хийх боломжийн хувьд Far Cry-тай ойролцоо. Тоглогчид олон төрлийн зэвсгийн сонголттойгоор тусгай үүрэг гүйцэтгэж, аюултай газрын зургийг өөрсдийнхөөрөө судлах эрх чөлөөг эдэлнэ.

Хөгжүүлэгчид тоглоомын хаалттай туршилтыг Steam дээр эхлүүлэх гэж байгаа бөгөөд сонирхсон тоглогчид оролцох хүсэлтээ өгөх боломжтой. Ferocious тоглоомыг зөвхөн PC платформд зориулан хөгжүүлж байгаа бөгөөд 2025 оны эцсээр албан ёсоор худалдаанд гарна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.