Фэйсбүүкээр заналхийлсэн иргэний хэрэг шүүхэд шилжлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Фэйсбүүкээр заналхийлсэн иргэний хэрэг шүүхэд шилжив

Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан нэгэн хүний хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална” гэх мэтээр удаа дараа заналхийлсэн нь тогтоогджээ.

Хохирогч нь мессежүүдийг хадгалан цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд шалгалтын дүнд Г.Н-ы үйлдэл нь хүнийг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн гэмт хэрэгт хамаарах нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар (“Заналхийлэх”) яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.