Фермер хүн амийг аврахын тулд дроныг ашиглав

нийтлэгч Содном Энхбаяр
Фермер хүн амийг аврахын тулд дроныг ашиглав

Үерийн үеэр нэгэн фермер хоёр хүүхдийг аврахаар өөрийн үнэтэй хөдөө аж ахуйн дроныг эрсдэлд оруулж, амжилттай авралын ажиллагаа хийжээ.

Тран Ван Нгиа гэх тариаланч Ба голын ойролцоо агро-дроноо ашиглан ажиллаж байх үедээ тусламж хүссэн хүүхдүүдийн дуудлагыг сонссон байна. Дроноо даруй унтрааж, дуу чимээний зүг гүйсэн тэрээр 10 болон 13 настай хоёр хүүхдийг гүн усны дунд элсэрхэг жижиг арал дээр тусгаарлагдсан байгааг олжээ. Усны гүн зарим хэсэгт 5 метр хүрч байсан аж.

Нгиа дрондоо бат бөх олс бэхэлж, түүгээрээ хүүхдүүд рүү дроныг нисгэн хүргэсэн байна. Түүний хамт байсан нэгэн эр арал руу сэлж очин, хүүхдүүдийг олсоор уяж өгчээ. Эхлээд охиныг, дараа нь хүүг уснаас татан гаргаж, аюулгүй газарт хүргэсэн байна.

Хэрэг явдлын гэрч болсон нэгэн ажилтан:

“Энэ дрон 300 сая донг буюу ойролцоогоор 41 сая төгрөгийн үнэтэй. Гэвч үнэтэй төхөөрөмжөөс илүү үнэ цэнтэй зүйл бол хүний амь,” — хэмээн онцолжээ.

Өөрийнх нь хувьд дрон бол гэр бүлийн чухал хөрөнгө байсан ч, Нгиа:

“Хүн амьд байвал дрон дахин авч болно. Харин хүний амь бол орлуулашгүй” — хэмээн ярьжээ.

Агро-дроны тухай товчхон:

  • Тариалангийн зориулалттай агро-дронууд сүүлийн жилүүдэд жимс, ногоо услах, бордоо цацах, хортон шавьж устгах зориулалтаар өргөн хэрэглэгдэх болжээ.
  • Ихэнх дронууд 10–30 литр шингэн тээвэрлэж, 20–50 кг хүртэлх ачаа өргөх чадвартай байдаг.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.