Гаалийн бүрдүүлэлтэд хиймэл оюун нэвтрүүлж туршиж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Гаалийн бүрдүүлэлтэд хиймэл оюун нэвтрүүлж туршиж байна

Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа хөнгөвчлөх зорилгоор бүрдүүлэлт, үнэлгээ, ангиллын процесст хиймэл оюун ухаан ашиглах туршилтыг эхлүүлжээ. Эхний үр дүнг энэ оны есдүгээр сард танилцуулахаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар гаалийн бүрдүүлэлтийн цахим системд иргэд, аж ахуйн нэгжүүд нийт 43.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг бүртгүүлээд байна. Систем нь тоон гарын үсэг болон бусад цахим баталгаажуулалтаар дамжин ажилладаг.

Олон улсын дэмжлэгтэй төсөл

Гаалийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд “KOICA” олон улсын байгууллагаас 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна. Энэ хүрээнд барааны тодорхойлолт, ангилалд хиймэл оюун ашиглах технологийг туршиж эхэлжээ.

Илүү оновчтой, хурдан үйлчилгээ

Цаашид гаалийн байцаагч болон үйлчилгээ авагчдын хамгийн их төөрөгддөг бараа бүтээгдэхүүний ангилал, тодорхойлолтод хиймэл оюун ухааныг өргөн ашиглахаар төлөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.