Samsung компанийн ирэх үеийн флагман загварууд болох Galaxy S26, S26 Plus болон S26 Ultra ухаалаг утаснууд өмнөх үеийн загваруудаас илүү нимгэн, шинэчилсэн зураг авалтын системтэйгээр зах зээлд гарахаар болж байна. Уламжлал ёсоор анхны мэдээллийг алдартай технологийн мэдээлэгч Ice Universe олон нийтэд хүргэжээ.
Түүний мэдээлснээр Samsung компанийн дотоод эх сурвалжууд Galaxy S26 болон S26 Plus загваруудын зузаан 7 мм-ээс бага буюу 6.x мм байхыг баталсан бол, S26 Ultra загвар 8 мм-ээс нимгэн буюу 7.x мм-ийн зузаантай байх төлөвтэй байна. Харьцуулбал, Galaxy S25 Ultra загварын зузаан 8.2 мм, харин S25 ба S25 Plus загварууд 7.2 мм болон 7.3 мм хэмжээтэй байсан юм.
Энэ удаагийн нимгэрэл нь зөвхөн дизайны өөрчлөлт бус, дотоод бүтцийн сайжруулалттай холбоотой. Samsung компани зураг авалтын модулийн бүтцийг дахин боловсруулж, оптикийн шинэ шийдэл нэвтрүүлснээр ийм хэмжээний нимгэн загвар гаргах боломжтой болжээ.
Камерын хувьд ч бас сайжруулалт хийгдсэн. Galaxy S25 загварт 10 мегапикселийн 3х оптик зумтай камер ашиглагдаж байсан бол шинэ Galaxy S26 цуврал 12 мегапикселийн мэдрэгчтэй, шинэчлэгдсэн 3х зум модулиар тоноглогдох юм байна. Энэ нь зураг авалтын чанарыг сайжруулах, илүү нарийн деталь гаргах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Ice Universe өмнө нь iPhone X загварын дэлгэцийн “чубчик” дизайн, Galaxy waterfall дэлгэц, 200 мегапикселийн камерын шинэчлэл зэрэг технологийн трендүүдийг урьдчилан оновчтой мэдээлж байсан туршлагатай бөгөөд энэ удаа ч мөн Samsung-ийн дотоод R&D багийн эх сурвалжаас шууд мэдээлэл авсан гэдгийг онцолжээ.