60Вт хурдан цэнэглэлт, 25Вт утасгүй стандарт болох төлөв
Samsung Galaxy S26 Ultra нь 60Вт хүртэлх утастай хурдан цэнэглэлт дэмжиж, батерейг 30 минутын дотор 75 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэж мэдээлэгдлээ. Мөн 25Вт утасгүй цэнэглэлттэй байх бөгөөд энэ үзүүлэлт S26 цувралын нийтлэг стандарт болохоор яригдаж байна. Түүнчлэн Flex Magic Pixel технологид суурилсан шинэ “Нууцлалын Дэлгэц” нэвтрэхээр болж, хажуугаас харахад дүрсийг бараантуулж нууцлал хамгаалах зарчимтай аж.
3C гэрчилгээ ба батерейн үзүүлэлт
3C гэрчилгээний мэдээллээр S26 Ultra нь 5000 мАч багтаамжтай батерейтай байх төлөвтэй байна. Утастай цэнэглэгчийг тусад нь худалдаалах бөгөөд Samsung-ийн дотоод туршилтаар 0-75 хувьд 30 минутын дотор хүрч буйг баталгаажуулсан гэжээ.
Үнийн бодлого: гол зах зээлд өөрчлөлтгүй
Galaxy S26 цувралын үнэ гол зах зээл дээр хэвээр хадгалагдана гэсэн мэдээлэл гарсан байна. Үүнд, үндсэн загвар 799.99 ам.доллар, S26 Plus 999.99 ам.доллар, S26 Ultra 1299.99 ам.долларын үнэтэй байх төлөвтэй гэж дурджээ.
Дизайн, тоноглол ба процессорын хувилбарууд
S26 Ultra нь бөөрөнхий ирмэгтэй хийц, камерын модуль, хар өнгийн их бие, USB-C оролт, SIM картны тавиур, S Pen дэмжлэгтэй байх мэдээлэл багтжээ. Дэлгэцийн хувьд Flex Magic Pixel шийдэлтэй Privacy Display-ийг онцолж байгаа бөгөөд гүйцэтгэлийн хувьд Galaxy S26 Ultra нь Snapdragon 8 Elite Gen 5 процессортой, харин зарим бүс нутагт бусад загварууд Exynos 2600 чиптэй гарах магадлалтай байна.