Garmin компани унтлагын хяналтыг шинэ түвшинд гаргалаа. Шинэ бүтээгдэхүүн болох Index Sleep Monitor нь цоо шинэ зориулалтын унтлагын тууз бөгөөд цусны хүчилтөрөгчийн түвшнийг (Pulse Ox), арьсны температур, зүрхний хэмнэл, амьсгал болон REM зэрэг унтлагын үе шатуудыг тасралтгүй хэмжих чадвартай.
Энэ тууз нь бугуйнд биш, гарын дээд хэсэгт зүүдэг тул унтаж байхдаа илүү тухтай байх боломжийг олгоно. Хэмжсэн бүх мэдээллийг Garmin Connect аппликейшн-д илгээж, тухайн өдрийн хувийн унтлагын оноог гаргаж өгнө. Унтахдаа бугуйн цаг зүүдэггүй хэрэглэгчдэд энэ нь төгс шийдэл болж байна.
Гол онцлогууд:
- Долоо хоногийн батарейны хугацаа
- Pulse Ox: цусны хүчилтөрөгчийн түвшинг хянах
- Арьсны температур: унтлагын орчны нөлөөлөл, өвчлөлийн шинж тэмдгийг илрүүлэхэд тусална
- Биеийн энерги: “Body Battery” хэмжигчийн тусламжтай та ядарсан эсэхээ мэдэж болно
- Сарын тэмдгийн мөчлөгийн хяналт: температурыг ашиглан овуляцын хугацаа, мөчлөгийг тооцоолно
- Стрессийн хяналт ба ухаалаг сэрүүлэг: унтлагын хөнгөн үе шатанд сэрээж өгнө
Index Sleep Monitor нь хоёр хэмжээтэй (S-M, L-XL) гардаг бөгөөд үнэ нь $170.
Энэ нь зөвхөн нойрны хяналт бус, өдөр тутмын эрүүл мэнд, биеийн нөхцөл байдлыг гүнзгий ажиглах, унтах дадал зуршлаа сайжруулах технологийн шинэ алхам болж байна.