Garmin компани “Apple Watch”-тай төстэй тэгш өнцөгт загвартай, дээд ангиллын Venu X1 ухаалаг цагаа албан ёсоор танилцууллаа. Шинэ загвар нь 2 инчийн том AMOLED дэлгэц, титанаар хийгдсэн ар тал, сапфир линз бүхий бат бөх хийцтэйгээрээ онцлог болж байна.
Venu X1 нь Garmin-ийн алдарт Fenix 8 болон Forerunner 970 загваруудтай дүйцэхүйц фитнесс болон эрүүл мэндийн хяналтын боломжуудтай, гэхдээ илүү авсаархан загвартай. Уг цаг нь ECG буюу зүрхний бичлэгийн болон олон зурвасын GPS-ийн дэмжлэггүй ч, өнгөт газрын зураг харах боломжтой бөгөөд энэ нь Venu цувралд анх удаа багтсан давуу тал юм.
Техникийн үзүүлэлтүүд:
- Хэмжээ: 41 x 46 x 7.9 мм (140–230 мм тойрог бүхий бугуйнд зориулагдсан)
- Жин: 34 г (ComfortFit оосортой үед 40 г)
- Дэлгэц: 2 инч (448 x 486 пиксель, 1304 мм²)
- Материал: Сапфир шил, титан ар тал
- Усны хамгаалалт: 5 ATM
- Холболт: Bluetooth, ANT+, Wi-Fi
- Баттерей:
- Always-on дэлгэцтэй үед — 2 хоног
- Idle горимд — 8 хоног
Мөн дуу хоолой таних туслах үйлдэл нь гар утасгүйгээр ажиллах боломжтой болсон ба дуудлага хийх, команд өгөх боломжтой микрофон, чанга яригч суурилуулжээ.
Зүрхний хэм, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин, унтах хяналт, стресстэй холбоотой үзүүлэлтүүд, түүнчлэн 100 гаруй төрлийн дасгал хөдөлгөөний хяналт бүхий өргөн функцтэй.