Google компани өөрийн хиймэл оюун ухаанд суурилсан туслах Gemini-г улам олон төрлийн төхөөрөмжид нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тун удахгүй энэхүү AI туслах Google TV, Android Auto, Wear OS ухаалаг цаг, Android XR гарнитур зэрэг төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой болох юм.
Google TV-д зориулсан Gemini
Жемини нь зурагт үзэж буй хэрэглэгчдэд зориулж насанд тохирсон контент санал болгож, хүүхдэд зориулсан ойлгомжтой хариулт өгдөг онцлогтой. Жишээ нь, та “Нарны аймгийг 1-р ангийн хүүхдэд тайлбарла” гэж асуувал богино тайлбар, нэмэлт мэдээ болон YouTube-ийн хүүхдэд зориулсан бичлэг санал болгоно. Энэхүү үйлчилгээ 2025 оны эцсээр нэвтрэх төлөвтэй.
Android Auto-д зориулсан Gemini
Машинд суурилсан хувилбар нь жолоочийн дуу хоолойг илүү сайн ойлгож, хэрэгцээнд нийцсэн тусламж үзүүлнэ. Жишээ нь, “шуудан руу явах замд цэнэглэгч станц санал болго, ойролцоо парктай байвал сайн байна” гэх зэргээр AI ухаалаг шийдлүүд гаргана. Мөн мессенжерүүдтэй холбогдож, ирсэн мессежүүдийг хураангуйлан уншиж өгөх боломжтой. Ойрын саруудад Android Auto-д, дараа нь суурилуулсан Google-системтэй машинуудад нэвтэрнэ.
Wear OS ухаалаг цаг
Цагны жижиг дэлгэц дээр бичих шаардлагагүй болж, зөвхөн дуу хоолойгоороо Gemini-тай харилцах боломжтой болно. Тиймээс яарч гарч явахдаа ч асуултаа тавихад хялбар болно. Энэ шинэчлэл мөн хэдхэн сарын дараа хийгдэнэ.
Android XR гарнитур
Gemini-г дэмжих анхны XR төхөөрөмж нь Samsung-ийн гарнитур байх бөгөөд хэрэглэгчид үүнийг 2025 оны сүүлээр турших боломжтой.