Google-ийн хэрэглэгчийн мэдээллийн хулгай: 425 сая долларын торгууль оногдов

нийтлэгч Содном Энхбаяр
Google-ийн хэрэглэгчийн мэдээллийн хулгай: 425 сая долларын торгууль оногдов

Google компани дахин томоохон маргааны гол цэгт оржээ. Сан Францискогийн холбооны шүүхээс Android хэрэглэгчдийн нууцлалыг зөрчсөн хэрэгт тус компанид 425 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

2020 онд өрнүүлсэн хамтын нэхэмжлэлд 170 сая гаруй Android төхөөрөмж хэрэглэдэг ойролцоогоор 98 сая хүн хамрагджээ. Анх нэхэмжлэгчид 31 тэрбум долларын хохирол нэхсэн боловч шүүхийн шийдвэрээр багассан хэдий ч энэ нь тэдний хувьд чухал ялалт болсон юм. Тангарагтны шүүх Google-ийг санаатайгаар буруу үйлдэл хийгээгүй гэж үзсэн ч гурван зүйл ангиас хоёрт нь буруутай хэмээн дүгнэжээ.

Заргын гол агуулга:

  • Хэрэглэгчид “Вэб болон аппын үйл ажиллагаа” тохиргоог идэвхгүй болгосон ч Google Uber, Venmo зэрэг гуравдагч талын аппликэйшнүүдээр дамжуулан мэдээлэл цуглуулж байжээ.
  • Google уг мэдээллийг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалж, хувийн тохиргоонд бус, зөвхөн үйлчилгээг сайжруулахад ашигласан гэж мэдэгдсэн ч шүүх энэ тайлбарыг хангалтгүй гэж үзжээ.

Google-ийн төлөөлөгч Жосе Кастанеда: “Энэ шийдвэр нь манай бүтээгдэхүүнүүд хэрхэн ажилладаг зарчмыг буруу ойлгож байна. Манай нууцлалын хэрэгсэл нь хэрэглэгчдэд мэдээллээ хянах боломжийг олгодог бөгөөд тэд хувийн тохиргоог идэвхгүй болгох үед бид энэ сонголтыг хүндэтгэдэг,” гэж шүүхийн шийдвэрийг зарласны дараа мэдэгдэв.

Харин нэхэмжлэгчдийн өмгөөлөгчид уг шийдвэрийг хэрэглэгчдийн дижитал эрхийг хамгаалах томоохон алхам гэж тодорхойлжээ. Google шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Байнал 9 сар 5, 2025 - 1:22 pm

Google шиг аварга компани хүртэл ийм асуудалд ордог байх нь дээ

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.