Итгэмжлэгдсэн эх сурвалж Mystery Lupin-ий дамжуулсан мэдээллээр Google компани утасгүй чихэвчний шинэ загвар болох Pixel Buds 2a-г боловсруулж байгаа аж. Энэ нь Buds Pro-гийн хямд хувилбар бөгөөд Samsung-ийн Galaxy Buds FE загвар шиг A цувралын үргэлжлэл болох төлөвтэй байна.
Хэдий албан ёсоор баталгаажаагүй ч эх сурвалж өмнө нь чухал мэдээллүүдийг анхлан задруулж байсан туршлагатай тул энэ удаагийн мэдээлэл бодит байж болзошгүй гэж үзэж буй.
Шинэ Pixel Buds 2a загвар дараах дөрвөн өнгөөр худалдаанд гарах магадлалтай байна:
- Гүзээлзгэнэ — ягаан болон улаан өнгийн хооронд
- Солонго (цахилдаг) — магадгүй цэнхэр-ягаан өнгө
- Hazel (Самар) — Pixel Buds Pro-д хэрэглэгддэг бордуу өнгө
- Манан — цайвар саарал эсвэл цагаан өнгө
Google-ийн уламжлалын дагуу ухаалаг гар утас болон дагалдах хэрэгслүүдээ ижил өнгийн палитраар зохицуулдаг. Иймээс эдгээр өнгүүд нь ирэх Pixel 10 утасны өнгөнүүдтэй уялдах бүрэн боломжтой.
Одоогоор техникийн үзүүлэлтүүд тодорхойгүй байгаа ч A цувралын логикийг үргэлжлүүлнэ гэвэл дараах онцлогтой байх магадлалтай:
- Хязгаарлагдмал, гэхдээ ажил хэрэгч функцүүд
- ANC (идэвхтэй дуу чимээ дарах) технологийн энгийн хувилбар
- Тогтвортой ажиллагаа
- Хямд өртөг
- Google-ийн экосистемтэй уялдаа сайтай
Өмнөх Pixel Buds A загвар нь эдгээр зарчмаар амжилттай борлогдож байсан тул Google ижил стратеги хэрэгжүүлэх хандлагатай байна.
Мөн Pixel Buds Pro 2 загварт зориулж “Sterling” нэртэй шинэ өнгө нэмэгдэх талаар яриа гарсан ч энэ талаарх мэдээлэл тодорхой бус хэвээр байна.
Бүх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч Google-ийн өнгө, загварын бодлоготой нийцэж байгаа тул албан ёсны танилцуулга намар болох магадлалтай гэж үзэж байна.