Google компани гар утасны аппликейшнуудын илүүдэл эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор 2026 оны 3-р сарын 1-нээс эхлэн шинэ бодлого хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү өөрчлөлт нь ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр батерейг чимээгүйхэн шавхдаг аппликейшнуудад хатуу хяналт тогтоохыг зорьжээ.
Сэрүүлгийн түгжээний хяналт чангарав
Шинэ дүрэм нь аппликейшнүүд дэлгэц унтарсан үед ч төхөөрөмжийг идэвхтэй байлгах боломж олгодог “сэрүүлгийн түгжээ” (wake lock) индикаторыг хянахтай шууд холбоотой. Энэ функц Spotify дээр хөгжим тоглуулах, өгөгдөл синхрончлох зэрэгт зайлшгүй хэрэгтэй ч буруу ашиглах үед батерейг хурдан шавхах эрсдэлтэй.
Google-ийн шинэ шаардлагын дагуу сэрүүлгийн түгжээ 24 цагийн хугацаанд 2 цагаас илүү идэвхтэй байсан тохиолдол “хэт их хэрэглээ” гэж тооцогдоно.
Google энэ талаар
“Эдгээр хэт их сессүүд нь батерейг мэдэгдэхүйц шавхдаг. Хэрэв энэ нь унтлагын дараа системийн хэмжээнд хаагдсан бөгөөд хэрэглэгчдэд цаашид оновчтой болгох боломжгүй тодорхой ашиг тустай бол сэрүүлгийн түгжээ идэвхгүй болсон гэж үзнэ. Жишээлбэл, энэ нь хэрэглэгчийн эхлүүлсэн аудио тоглуулах эсвэл өгөгдөл дамжуулах явдал юм.”
хэмээн тайлбарлав.
Зөрчил гаргавал торгууль, анхааруулга хүртэнэ
Шинэ бодлогыг мөрдөөгүй тохиолдолд хөгжүүлэгчид торгуулийн шинжтэй хязгаарлалт авах бөгөөд аппликейшн нь Google Play-ийн зөвлөмж хэсэгт харагдах байр сууриа алдаж болзошгүй. Мөн суулгах явцад хэрэглэгчдэд “энэхүү апп нь батерей хэт их зарцуулж болзошгүй” гэсэн тусгай анхааруулга гарч ирэх аж.
Андройд экосистемийг оновчтой болгох зорилго
Google-ийн үзэж буйгаар уг алхам нь Андройдын экосистемийг илүү эрчим хүчний хэмнэлттэй болгож, хөгжүүлэгчдийг шаардлагагүй фонов процессуудаас татгалзах, аппликейшнуудын ажиллагааг илүү оновчтой болгоход түлхэц өгнө.