GPT-5 энэ зун: OpenAI шинэ эрин үеийн эхлэлийг зарлалаа

нийтлэгч Содном Энхбаяр
GPT-5

OpenAI энэ зун GPT-5 загвараа албан ёсоор танилцуулахаар төлөвлөж байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман анхны корпоратив подкастдаа мэдэгдлээ. Энэ мэдээ нь технологийн салбарынхны анхаарлыг татаж, GPT-5 нь салбарт дараагийн том дэвшил болох уу, эсвэл одоогийн архитектурын сайжруулсан хувилбар байхаа гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Microsoft-тай стратегийн түншлэлд өөрчлөлт орно

OpenAI нь Microsoft-оос стратегийн хувьд бага зэрэг хараат бус болохыг зорьж, 2023 онд байгуулсан $13 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх хэлэлцээ хийж байна. Тус гэрээний хүрээнд Microsoft OpenAI-ийн ирээдүйн ашгийн 49 хувийг эзэмшихээр тохирсон байв. Харин шинэ хэлэлцээний дагуу энэ тоог 33 хувь болгон бууруулах бөгөөд Microsoft AI загвар, орлогоос шууд ашиг хүртэхгүй болох магадлалтай. Энэ өөрчлөлт нь OpenAI-г анх удаа IPO хийхэд илүү бэлэн болгоно.

Корпорацуудад ChatGPT хямдарна

OpenAI-ийн дараагийн том алхам бол ChatGPT-ийн бизнесийн хувилбарын үнийг бууруулах явдал юм. Хэрэв хэрэглэгчид тус компанийн хэд хэдэн бүтээгдэхүүнийг хамтад нь ашиглаж байвал илүү хөнгөлөлттэй нөхцөл эдлэх боломжтой болно. Энэ бодлого нь Microsoft-ийн Copilot системтэй шууд өрсөлдөх алхам гэж үзэж байна. Ижил төстэй үйлчилгээтэй боловч илүү уян хатан, хямд үнээр хэрэглэгч татахыг OpenAI зорьж байна.

Төрийн зах зээлд ноёрхлын төлөө өрсөлдөөн

Технологийн аваргуудын дунд төрийн зах зээлд ноёрхох өрсөлдөөн ширүүсч байна. OpenAI нь АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийн дүн шинжилгээний CDAO нэгжтэй $200 саяын жилийн гэрээ байгуулсан нь тэдний хамгийн том төрийн хэлэлцээр болоод байна. Энэ нь Palantir компанийн Maven төслийн ($210 сая) шууд өрсөлдөгч болж, тус компани төрийн зах зээл дэх онцгой байр сууриа алдахад хүргэж магадгүй.

Тэгвэл Elon Musk-ийн xAI ч зүгээр суугаагүй. Bloomberg-ийн мэдээлснээр тус компани сар бүр $1 тэрбумын хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд $500 саяын орлого олох зорилготой байна.

Дүгнэлт

OpenAI нь GPT-5 загвараараа дамжуулан шинэ технологийн эринд хөтлөх зорилго тавьж байна. Microsoft-той харилцаагаа тэнцвэржүүлэх, төрийн болон бизнесийн салбарт байр сууриа бататгах, өрсөлдөгчдийг шахах стратеги нь ирэх саруудад хиймэл оюун ухааны зах зээл хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг байх болно.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.