Хиймэл оюуны хүчээр онцгойрсон Samsung A56: 4 гол давуу тал

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung A56

Samsung-ийн ухаалаг утаснуудыг гурван үндсэн ангилалд хуваадаг:

  • A цуврал — дунд түвшний боломжийн үнэтэй загварууд
  • S цуврал — дээд зэрэглэлийн флагман загварууд
  • Z цуврал — эвхэгддэг шинэ үеийн утаснууд

Эдгээрийн дундаас 2014 оноос хойш тасралтгүй хөгжүүлэгдэж буй A ангиллын хамгийн сүүлийн загвар болох Galaxy A56 нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Боловсон үнэ бүхий энэхүү утсыг Samsung компани маш их итгэл найдвар хүлээлгэн хөгжүүлсэн бөгөөд зөвхөн Энэтхэгийн зах зээлд A56 болон A36 загвараа нийлүүлж, 2025 онд 100 сая ширхэг борлуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэхүү утас юугаараа онцгой вэ?

Худалдан авах боломж: A56 утас нь Монголд худалдаанд гарсан бөгөөд Юнителийн бүх салбар, unitel.mn сайтаар дамжуулан эсвэл Токи лизингийн үйлчилгээгээр гэртээ үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Үндсэн үнэ: 1,758,000 төгрөг.


1. Гүйцэтгэл ба ажиллагаа

Galaxy A56 утас нь 2023 онд танилцуулагдсан Exynos 1580 чипийг ашигладаг. Энэ нь 8-12 GB RAM, 128-256 GB багтаамжтай хослон ажиллаж,
• Нийгмийн сүлжээ хэрэглээ
• Ажлын хэрэглээ
• Орчин үеийн өндөр нягтаршилтай тоглоомууд
зэрэг олон үйлдлийг саадгүй гүйцэтгэх чадвартай.

Мөн:

  • 5,000 mAh батарей нь нэг өдрийн турш хангалттай ажиллана
  • Кино үзэхэд нэг цэнэглэлтээр 29 цаг тасралтгүй ажиллах боломжтой
  • 6.7 инчийн Super AMOLED дэлгэц нь 120Hz-ийн давтамжтай бөгөөд өнгө болон дүрсний нарийвчлал өндөр

2. Камер ба дүрс бичлэг

Galaxy A56 нь сайжруулсан камерын системтэй бөгөөд:

  • Арын камер:
    • 50 MP үндсэн
    • 12 MP хэт өргөн
    • 5 MP макро
  • Урд камер:
    • 12 MP

Камерын хиймэл оюун ухаан:

  • Тэнгэр, арьс, үс гэх мэт обьектийг таньж, автоматаар чанарыг сайжруулна
  • Super HDR нягтаршилтай бичлэг хийх чадамжтай
  • Шөнийн зураг авалт, бичлэгийн чанар мэдэгдэхүйц сайжирсан

3. Хиймэл оюуны интеграци

A56 утсанд Google-тай хамтран хөгжүүлсэн “Circle to Search” боломжийг ашиглах боломжтой. Энэ нь:

  • Хайхыг хүссэн зүйлээ дэлгэцэн дээр зурахад хангалттай
  • Зураг дээрээс обьект устгах эсвэл нэмж оруулах
  • Өөрийн гэсэн фильтер үүсгэх
  • Групп зураг авах үед хүн бүрийн царайг нарийвчлан тохируулах боломжтой

4. Хамгаалалт ба дизайн

Galaxy A56 нь:

  • Corning® Gorilla® Glass Victus® дэлгэц ба ар талаар тоноглогдсон
  • IP67 стандартын ус, тоосны хамгаалалттай
  • Samsung-аас 6 жилийн үйлдлийн системийн шинэчлэл амласан

Дизайны хувьд:

  • Хөнгөн цагаан хүрээтэй, шилэн их биетэй
  • Сонгож болох 4 өнгө: ягаан, ногоон, саарал, бүдэг саарал
  • Загварлаг, орчин үеийн хэв шинжийг бүрэн агуулсан

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.