Хүн дүрст роботууд анхны олимпдоо бэлтгэж байна – Грект түүхэн наадам болно

нийтлэгч Содном Энхбаяр
Хүн дүрстэй роботууд

2025 оны 8-р сарын 29-нөөс 9-р сарын 2-ны хооронд Грек улсад анхны хүн дүрст роботуудын олимп зохион байгуулагдах гэж байна. Олимпын түүхт өлгий нутагт болох энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүнтэй төстэй роботууд богино зайн гүйлт, харайлт, жад шидэлт зэрэг спортын төрөлд өрсөлдөх юм.

Наадмын үеэр зөвхөн спортын уралдаан бус хиймэл оюун, робот техник, технологийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн лекц, илтгэлүүд болох бөгөөд зочид роботтой шууд харилцаж, “физик оюун ухаан” хэрхэн ажилладаг талаар мэдлэг олж авах интерактив сургалтад оролцох боломжтой юм.

Наадмыг зохион байгуулагчид “Энэ бол эртний уламжлал болон ирээдүйн технологийн гайхалтай огтлолцол бөгөөд хүний бүтээлч чадвар, робот техник хэрхэн нэгдэж маргаашийн ертөнцийг бүрдүүлж байгааг харуулах онцгой үйл явдал” хэмээн онцолж байна.

Уг олимпыг хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч Acumino компани, гарааны бизнесийг дэмжигч Endeavor Greece байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэхүү үйл явдал нь хүн болон машин хэрхэн харилцан суралцаж, хөгжиж, урам зориг өгч болохыг харуулах зорилготой.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Бичикэ 6 сар 17, 2025 - 3:46 pm

Яанаа, роботуудад хүртэл олимп зохиодог цаг ирсэн үү? 😄

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.