Шинэ үеийн роботын толгой танилцуулагдав
Хятадын робот хөгжүүлэгч “AheadForm” компани хүний нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг гайхалтай нарийн илэрхийлэх чадвартай хүн төрхт роботын толгой танилцуулжээ. Тус компанийн гаргасан видео бичлэг сошиал сүлжээнд хурдтай тарж, хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна.
Бараг бодит хүн шиг харагдсан туршилт
Нэвтрүүлсэн бичлэгт робот өрөөг тойруулан харж, гайхсан мэт нүүрний илэрхийлэл үзүүлсэн нь бараг л бодит хүн шиг харагджээ. Нүдний анивчих хөдөлгөөн хүртэл бодит мэт байсныг үзэгчид онцолж, олон хүн гайхшралаа илэрхийлсэн байна.
Хиймэл оюун ухаан ба бионик хөдөлгүүрийн нэгдэл
“AheadForm”-ийн мэдээлснээр энэ бүтээл нь өөрөө суралцдаг хиймэл оюун ухааны алгоритм болон бионик хөдөлгүүрийн технологийн хослолоор бүтээгдсэн. Үүний үр дүнд робот бодит мэт сэтгэл хөдлөл, нүүрний олон төрлийн илэрхийлэл гаргах чадвартай болжээ.
Хүн төрхт роботын цувралын хөгжил
Компанийн зүгээс өмнө нь ч “маш бодит мэт” хүн төрхт роботын цувралуудыг бүтээж байсан бөгөөд эдгээр нь хүрээлэн буй орчноо мэдэрч, харилцан ярилцах, суралцах, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх боломжтой гэж танилцуулжээ.