Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг турших гэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг турших гэж байна

АНУ-ын бизнес эрхлэгч Илон Маскийн үндэслэсэн “Neuralink” компани ирэх сард хүний бодлыг текст болгон хөрвүүлэх шинэ технологийн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Bloomberg мэдээллээ.

Туршилтын явц

Энэхүү туршилтад хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс сайн дураараа оролцоно. Тэдний тархинд “Neuralink”-ийн чипийг суулгаж, хиймэл оюуны тусламжтайгаар бодлыг цахилгаан дохионд хөрвүүлэн гадны төхөөрөмж рүү илгээхээр төлөвлөжээ.

Компанийн ерөнхийлөгч Дижей Со-гийн хэлснээр, ирээдүйд ийм төрлийн чип нь хүний бодлыг амнаасаа үг хэлэхээс ч илүү хурднаар дамжуулах боломжтой болох юм.

Эмнэлгийн хэрэглээ

“Neuralink”-ийн чипийг мэдрэл доройтлын өвчтэй болон тархинд цус харвасан хүмүүсийн нөхцөлд ашиглах зорилготой. Ийм өвчтөнүүдийн хувьд тэд бодох чадвартай ч амаа хөдөлгөж ярьж чаддаггүй тохиолдол элбэг байдаг.

Илон Маск өнгөрсөн долдугаар сард “Neuralink”-ийн туршилтын талаар дурьдахад, чип суулгуулсан хүмүүс бодлын хүчээр компьютер удирдах, интернэтээр харилцах, текст бичих, бүр видео тоглоом тоглох боломжтой болж байгааг онцолж байсан. Тэрээр цаашид хөдөлгөөнөө удирдах чадвараа алдсан хүмүүсийг “Tesla Optimus” роботтой холбож, биеийн үйл ажиллагааг сэргээхийг зорьж байгаагаа ч нэмэгдүүлэн хэлжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.