Хятадын “робот нохой” гал сөнөөгч боллоо: бодит гал дунд ажиллаж байна

нийтлэгч Содном Энхбаяр
“робот нохой”

Хятадад та галын аюулд өртсөн үед “хэн нэгэн ирж авраасай” хэмээн найддаг байсан бол одоо энэ үүргийг робот нохой гүйцэтгэж магадгүй. Unitree нэртэй технологийн компани B2 загварын робот нохойг гал унтраах зориулалтаар шинэчилж, анхны туршилтаа Шаньдун мужийн Циндао хотын онцгой байдлын албанд амжилттай эхлүүлээд байна.

Энэ шинэчилсэн “төмөр нохой” хүнээс ямар давуу талтай вэ гэвэл, дараах өндөр түвшний шийдлүүдийг агуулжээ:

Шинэ робот нь 60 метр хүртэлх зайд секундэд 40 литрийн хүчтэй шүршигчтэй насосоор тоноглогдсон. Ингэснээр галын голомт руу ойртолгүйгээр, аюулгүй бүсээс унтраах ажиллагаа явуулах боломжтой болсон байна.

Орчны нөхцөл байдлыг шууд хянаж оператор руу дамжуулах камер, видео модуль, LiDAR мэдрэгч, холбооны төхөөрөмжүүд суурилагдсан. Мөн шаардлагатай тохиолдолд робот гар зэрэг нэмэлт хэрэгсэл суурилуулах боломжтой аж.

Галын бодисыг шахах шланг роботуудын ар хэсэгт бэхлэгдсэн бөгөөд шүршигч хошуу нь 85 градусын өнцгөөр хөдөлж, илүү нарийн чиглэлд ажиллах боломж олгодог. Үүний зэрэгцээ робот шлангаа автоматаар салгаж, дараагийн үүргээ үргэлжлүүлэх чадвартай.

Дотоод хөргөлтийн системтэй тул халуун орчинд ажиллах үед өөрийгөө хэт халалтаас хамгаалж чадна. Их бие нь метал композит материалтай бөгөөд тоос, усны хамгаалалт сайтай, бартаатай орчинд ажиллах өндөр бат бөх бүтэцтэй юм.

Мөн ой, хээрийн түймэртэй тэмцэх зориулалттай агаар үлээгч систем нэмэлтээр суурилуулах боломжтой бөгөөд энэ нь шатамхай материал болон галын хооронд хамгаалалтын “зон” үүсгэхэд зориулагдсан.

Unitree компанийн мэдээлж буйгаар энэхүү шинэ хувилбар нь өмнөх B2 загвараас үе мөчний хөдөлгөөний чадамжаа 170%-иар нэмэгдүүлсэн. Үүний ачаар робот 45 градусын налуу шат өгсөж, 40 см өндөр саадыг даван туулах чадамжтай болжээ.

Түүнчлэн цэнэглэгч систем нь “халуун хөнгөлөлттэй” буюу шууд ажиллагааны үеэр батарейг солино, ингэснээр усны хамгаалалтаа хадгалсан чигээр удаан хугацаанд бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон.

Циндао хотын онцгой байдлын алба хэд хэдэн ийм роботыг бодит нөхцөлд ашиглаж эхэлсэн нь Хятадын гал сөнөөх технологи шинэ шатанд гарсныг харуулж байна. Энэ мэт өндөр технологийн шийдлүүд ойрын ирээдүйд хүний амь насыг аврах ажиллагаанд улам өргөн хэрэглэгдэх магадлалтай.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.