iPad Pro M5 урд талдаа хоёр камертайгаар зах зээлийг донсолгоно

нийтлэгч Содном Энхбаяр
iPad Pro M5 урд талдаа хоёр камертайгаар зах зээлийг донсолгоно

Apple компани iPad Pro таблетын урд камерын системд огцом шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Bloomberg-ийн мэдээлснээр, энэ оны сүүлээр худалдаанд гарах M5 чиптэй шинэ iPad Pro нь хөрөг хэсэгтээ хоёр дахь урд талын камер суурилуулах бөгөөд ингэснээр хэрэглэгчид төхөөрөмжөө ямар ч байрлалаар ашиглах боломжтой болох аж.

Bloomberg-ийн нэрт сэтгүүлч Марк Гурман Power On нийтлэлдээ онцолсон нь:

“Apple удахгүй гарах M5-тай iPad Pro-ийн хөрөг хэсэгт урд талын хоёрдахь камер нэмж байгаа нь FaceTime хэрэглэгчид болон селфи сонирхогчдод төхөөрөмжийг ямар ч чиглэлд ашиглах боломжтой гэж үзэж байна. Энэ нь хувьсгал биш ч сайхан сайжруулалт болсон.”

Урд талын хоёрдахь камер нь өмнөх M4 загварын үед үүссэн, камерын байрлалд хэрэглэгчдээс ирсэн зарим шүүмжийг шийдвэрлэх зорилготой. Тухайн үед Apple урд камерын байрлалыг босоо байдлаас хэвтээ рүү шилжүүлж, хэрэглэгчдийн дунд олон янзын санал хүлээж авч байсан.

Гурман энэ талаар:

“Apple энэ өөрчлөлтийг хийж байгаад би бага зэрэг гайхаж байна, учир нь би iPad Pro хэрэглэгчдээс M4-ийн шинэ камерын талаар нэг их гомдол ирээгүй. Гэхдээ эцэст нь урд талын хоёрдахь камер гэмтээхгүй нь лавтай. Энэ нь жаахан хачирхалтай санагдаж магадгүй ч камер нь дэлгэцэн дотор маш сайн нуугдсан байдаг” гэж нэмж дурдсан байна.

Шинэ iPad Pro нь зөвхөн хос урд камер төдийгүй, M5 чип бүхий анхны Apple төхөөрөмж байх юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, M5 процессортой шинэ Mac загварууд 2026 оны эхний хагаст л худалдаанд гарч магадгүй байгаа аж. Түүнчлэн таблетын дизайн болон үндсэн функцэд бусад томоохон шинэчлэлт орохгүй хэмээн эх сурвалжууд онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.