Apple болон Samsung-ийн шинэ ухаалаг утасны тулаан 2025 онд улам бүр ширүүсэж байна. Энэ удаагийн гол өрсөлдөөн iPhone 17 Air болон Galaxy S26 Edge-ийн хэт нимгэн загваруудын дунд өрнөж байна. Гэсэн хэдий ч инсайдерын мэдээллээр Samsung-ийн утас хэд хэдэн гол үзүүлэлтээрээ Apple-ийг давж гарчээ.
Нимгэн байдал ба жин: Инсайдер @Jukanlosreve-ийн мэдээлснээр iPhone 17 Air нь 5.5 мм зузаантай бөгөөд энэ нь Galaxy S26 Edge-ийн 5.5 мм зузаантай ижил түвшинд байна. Гэсэн ч iPhone 17 Air 145 грамм жинтэй бол Galaxy S26 Edge 163 грамм жинтэй, арай хүнд загвартай.
Батерей ба гүйцэтгэл: iPhone 17 Air-ийн нимгэн загвар батерейны хэмжээнд нөлөөлж, 3036 мАч-ийн хүчин чадалтай болжээ. Харин Galaxy S26 Edge нь 3900 мАч-ийн илүү том батерейтай бөгөөд удаан ажиллах боломжийг өгнө. Мөн Samsung-ийн утас 12 ГБ RAM-тай бол iPhone 17 Air 8 ГБ RAM-тай тул олон үйлдэл, хурдны гүйцэтгэлээр Samsung давуу талтай.
Дэлгэцын харьцуулалт:
- iPhone 17 Air: 6.6 инчийн дэлгэц, 2740 × 1260 пикселийн нягтаршил, 120 Гц сэргээх хурд, хэмжээ: 163 × 77.6 мм.
- Galaxy S26 Edge: 6.7 инчийн дэлгэц, 3120 × 1440 пикселийн нягтаршил, 120 Гц сэргээх хурд, хэмжээ: 158.2 × 75.6 мм.
Galaxy S26 Edge-ийн дэлгэц арай том бөгөөд илүү өндөр нягтаршилтай тул тод, өндөр чанарын дүрслэлээрээ ялгарна.
Үнийн хувьд: iPhone 17 Air-ийн үнэ Солонгост 1010 ам.доллараас эхэлнэ гэж инсайдер мэдээлжээ. Galaxy S26 Edge-ийн үнэ тодорхой болоогүй ч өрсөлдөхүйц байх төлөвтэй байна.
Дүгнэлт: iPhone 17 Air нь хэт нимгэн, хөнгөн загвараараа анхаарал татах боловч Galaxy S26 Edge нь батерей, дэлгэц, RAM-ийн хувьд илүү хүчирхэг. Таны сонголт аль утас вэ? Дэлгэрэнгүйг Jukanlosreve-ийн мэдээллээс авна уу.