iPhone-оо тогтмол дахин ачаалахыг “вирусээс сэргийлэх” арга гэж онцлов

нийтлэгч Содном Энхбаяр
iPhone-оо тогтмол дахин ачаалахыг “вирусээс сэргийлэх” арга гэж онцлов

Apple ухаалаг гар утсаа тогтмол дахин ачаалахыг уриалж байгаа талаар Forbes мэдээлжээ. Тус нийтлэлд Apple iOS 26-д зориулсан аюулгүй байдлын нөхөөстэй шинэчлэлт гаргасныг дурдаж, боломжтой хэрэглэгчид шинэчлэлтээ суулгах нь зүйтэйг онцолсон байна. Мөн мэргэжилтнүүд iPhone зэрэг төхөөрөмжийг үе үе дахин асаах шаардлагын тухай тайлбар өгчээ.

Нийтлэлд дурдсанаар, төхөөрөмжийг дахин ачаалсны дараа тухайн мөчид ажиллаж байсан бүх аппликейшн хаагддаг. Үүний улмаас арын горимд ажиллаж болзошгүй хортой програм, вирусын процессууд тасалдах боломжтой гэж үзэж байна. Шинэчлэлт суулгах явцад төхөөрөмж заавал дахин ачаалдгийг мөн сануулж, “Төхөөрөмж дээр хортой програмууд аль хэдийн ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд утсыг дахин ачаалах шаардлагатай” гэж Forbes-ийн нийтлэлийн зохиогчид тэмдэглэжээ.

Гэсэн ч тогтмол дахин ачаалах дадлыг яг ямар давтамжтай мөрдөх талаар нийтлэг нэг мөр байр суурь байхгүйг нийтлэлд дурдсан байна. Тухайлбал АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) ухаалаг гар утсаа долоо хоног бүр дахин асаахыг зөвлөдөг бол Apple энэ талаар албан ёсоор тодорхой давтамжийн зөвлөмж гаргаагүй хэвээр байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.