Кантри од Жорж Жонсын бэлэвсэн эхнэрээс найз залуу нь 18 сая доллар хулгайлжээ

нийтлэгч Содном Энхбаяр
Кантри од Жорж Жонсын бэлэвсэн эхнэрээс найз залуу нь 18 сая доллар хулгайлжээ

Домогт кантри дуучин Жорж Жонсын бэлэвсэн гэргий Нэнси Жонсын найз залуу Кирк Уэст түүнийг 18 сая ам.доллараар хохироосон хэрэгт холбогдоод байна. Тэрбээр Нэнсигийн гэрт байрлах хоёр сейфээс 400,000 ам.доллар бэлнээр болон 5.5 сая гаруй XRP криптовалют хадгалсан Ledger түрийвчийг авчээ. Хулгайн үед XRP зоосны үнэ 11.6 сая ам.доллар байсан бол долдугаар сарын 28-ны байдлаар 18 сая ам.долларт хүрч өссөн байна.

Уэст нь Ledger түрийвчийг удирдах нэвтрэх түлхүүртэй цорын ганц хүн байсан бөгөөд Нэнси эцэст нь ойролцоогоор 5 сая XRP зоосонд хандах боломжтой болжээ. Уг хэрэг илэрсний дараа 24 цагийн дотор Уэстийг Нэшвиллийн олон улсын нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан ба түүнийг 250,000 ам.доллар хулгайлсан хэргээр буруутган нэг сая ам.долларын барьцаа тогтоосон байна. Тэрээр ирэх аравдугаар сарын 23-нд шүүх хуралдаанд оролцоно.

Нэнси Жонс нөхөр Жорж Жонс нас барсны дараа, 2013 онд Кирк Уэсттэй танилцсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө хайж байхдаа түүнийг мэдэх болсон байна. Хосууд улмаар ойртож, Вест Нэнсигийн гэрт нүүж иржээ. Шүүхийн баримтаар түүний амьжиргааны зардал, Мерседес Бенз зэрэг бүх тансаг хэрэглээг Нэнси санхүүжүүлж байсан нь тодорхой болжээ.

Уэст өмнө нь ч хууль зөрчсөн түүхтэй. 2016 онд тэрээр Reliant банкныг залилан мэхэлж, хуурамч баримт бүрдүүлсэн хэргээр ял авч, бараг нэг сая ам.долларын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээж байсан ч өдгөө хүртэл төлөөгүй байна.

Гэрийн хорионд байх хугацаанд өөрийгөө “крипто мэргэжилтэн” хэмээн танилцуулж, Нэнсиг XRP, DOGE, SHIB, ETH, XLM зэрэг зоосуудад хөрөнгө оруулахыг ятгажээ. Нэхэмжлэлд дурдсанаар тэрбээр эмэгтэйн итгэлийг ашиглан санхүүгийн эрх чөлөөг нь булаан, XRP хөрөнгийг нь хууль бусаар авсан гэж буруутгагдаж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.