33 
Kodak компани 1987 онд танилцуулж байсан анхны нэг удаагийн камераасаа санаа аван, Charmera нэртэй авсаархан түлхүүрийн оосортой камерыг худалдаанд гаргажээ.
Гол онцлогууд
- Хэмжээ, жин: 58х24.5х20 мм, ердөө 30 гр жинтэй тул маш хөнгөн.
- Материал: хуванцар хийцтэй.
- Мэдрэгч: 1/4 инчийн, 1.6 МП нягтралтай, f/2.4 диафрагмтай.
- Зургийн хэмжээ: 1440×1080 пиксел.
- Санах ой: microSD карт ашиглаж зураг, видео хадгална.
- Функц: тогтмол буудлагын горим, шүүлтүүр болон Kodak-ын хүрээтэй сонголтууд.
Зургийн чанарын хувьд өндөр биш ч, жижиг оврын загвар нь өгөөмөр хөнгөн, өдөр тутмын хэрэглээ болон сонирхлын зураг авахад тохиромжтой гэж үнэлэгдэж байна.
Борлуулалтын нөхцөл
- Өнгөний сонголт: нийт 7 өнгө.
- Үнэ: 30 ам.доллар.
- Blindbox формат: Худалдан авагч төхөөрөмжийн өнгийг задлах хүртэл мэдэх боломжгүй, ингэснээр гэнэтийн бэлэг мэт сонирхолтой болгох шийдэлтэй.
Kodak Charmera нь ретро өнгө аястай ч орчин үеийн технологийг багтаасан, өхөөрдөм жижиг камер хайж буй хэрэглэгчдэд чиглэжээ.
