Ухаалаг гар утас эсвэл таблетаа зарахдаа төхөөрөмжийг зөв бэлтгэх нь маш чухал. Хэрэв үүнийг үл тоомсорловол таны хувийн мэдээлэл үлдэх, шинэ хэрэглэгч төхөөрөмжийг бүрэн ашиглаж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж болзошгүй. PCMag дараах алхмуудыг зөвлөж байна.
1. Өгөгдлөө нөөцлөөрэй
Харилцагчид, зурвас, зураг, баримт бичиг зэрэг бүх чухал мэдээллээ нөөцөл.
- Android болон iOS-ийн суулгагдсан нөөцлөлтийн хэрэгслүүдийг ашиглах
- Онцгой файлуудыг гадаад хатуу диск эсвэл флаш дээр хуулбарлах
- Үүлэн үйлчилгээ ашиглан мэдээллийг аюулгүй хадгалах
2. Хяналтын системийг идэвхгүй болго
“Find My iPhone” эсвэл Google-ийн “Find My Device” зэрэг алдагдсан төхөөрөмжийг хянах системийг заавал унтраа. Хэрэв идэвхтэй үлдээвэл шинэ хэрэглэгч төхөөрөмжийг ашиглаж чадахгүй бөгөөд таны данстай холбогдсоор байх эрсдэлтэй.
3. Бүртгэлээсээ гар
Төхөөрөмжид холбогдсон бүх акаунтаа устгаж, бүртгэлээсээ гар. Үүнд:
- Google, Apple ID
- Вирусны эсрэг, нууц үгийн менежерүүд
- VPN, үүл хадгалах, урсгалын платформууд багтана.
Ингэснээр шинэ эзэмшигч таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
4. Төхөөрөмжийг бүрэн арч
Эцэст нь бүх өгөгдлөө устгаж, үйлдвэрийн тохиргоонд нь шилжүүл.
- iOS: Settings > General > Transfer or Reset iPhone/iPad
- Android: Settings > Reset
Энэ алхмын дараа таны бүх зураг, аппликейшн, баримт бичиг, тохиргоо устаж, төхөөрөмж цэвэр болж шинэ эзэмшигчид өгөхөд бэлэн болно.