Linux өчигдөр 34 жилийн ойгоо тэмдэглэлээ!

нийтлэгч Содном Энхбаяр
Linux өчигдөр 34 жилийн ойгоо тэмдэглэлээ!

1991 онд 21 настай оюутан Линус Торвальдсын хоббигоор эхэлсэн Linux өнөөдөр дэлхий даяар ашиглагддаг систем болжээ.

  • Смартфон — Android нь Linux дээр ажилладаг (дэлхийн зах зээлийн 72%, жил бүр 1.5 тэрбум шинэ төхөөрөмж)
  • Сервер — хамгийн алдартай вэб серверүүдийн 96.3% нь Linux дээр ажилладаг
  • Суперкомпьютер — дэлхийн хамгийн хурдан 500 суперкомпьютер бүгд Linux ашигладаг
  • IoT төхөөрөмжүүд — “ухаалаг” төхөөрөмжүүдийн 68% нь Linux дээр ажилладаг

Анх 10,239 мөр кодтой байсан Linux цөм өдгөө 34 сая мөрөөс давж, ганц хөгжүүлэгчтэй эхэлсэн баг 25,000 гаруй хөгжүүлэгчтэй болж өргөжсөн байна.

Энгийн хоббигоор эхэлсэн энэ төсөл өчигдөр 34 насныхаа ойг тэмдэглэн, дэлхийн технологийн салбарт өөрийн ноёрхлоо баталгаажууллаа.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.