macOS 26.4 MacBook-д удаан цэнэглэлтийг илрүүлэх шинэ функц нэмлээ

нийтлэгч Содном Энхбаяр
macOS 26.4 MacBook-д удаан цэнэглэлтийг илрүүлэх шинэ функц нэмлээ

Apple компани macOS 26.4 хувилбарт MacBook-ийн батарейтай холбоотой шинэ боломжууд нэвтрүүлснийг албан ёсоор мэдээллээ. Үүний нэг нь цэнэглэлт удааширсан тохиолдолд анхааруулах шинэ индикатор юм.

Шинэчлэлтийн хүрээнд батарейн төлөвийн цэсэнд болон тохиргооны хэсэгт цэнэгийн графикийн дээр “Slow Charger” буюу удаан цэнэглэж байгааг илтгэх улбар шар бичиг харагдах болсон байна. Мөн энэ тэмдэглэгээ нь нэмэлт мэдээлэл харах товчтой хамт байрлана.

Apple-ийн зүгээс хурдан цэнэглэхийн тулд хэрэглэгчид өөрийн MacBook загварт тохирох шаардлагатай чадлын адаптер болон кабель ашиглахыг онцолсон байна.

Энэхүү функц нь iOS 18 дээр iPhone-д нэмэгдсэн удаан цэнэглэлтийн үзүүлэлттэй төстэй бөгөөд батарейн хэсэгт улбар шар өнгийн тэмдэглэгээгээр илэрхийлэгддэг.

Мөн macOS 26.4 шинэчлэлд батарейн цэнэгийг хязгаарлах боломж нэмэгдсэн. Энэ нь хэрэглэгчид цэнэгийн дээд хэмжээг 80-100 хувь хооронд тохируулах замаар батарейн ашиглалтын хугацааг уртасгах зорилготой юм.

macOS Tahoe 26.4 хувилбар нь “Системийн тохиргоо” → “Ерөнхий” → “Програм хангамжийн шинэчлэл” хэсгээр дамжуулан татаж авах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.