6
Майкрософт хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор Outlook дээр имэйл илгээх товчлуурын байршлыг өөрчлөхөөр болжээ. Өмнө нь бичих цонхны доод хэсэгт байрладаг байсан “Илгээх” товчийг цонхны дээд хэсэгт шилжүүлснээр санамсаргүй илгээх эрсдэлийг бууруулж, алдаа гарахаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
Компани Microsoft 365-ийн шинэчлэлтийн төлөвлөгөөндөө энэ өөрчлөлт нь товчлуурыг хөдөлгөөн багатай бүсэд байрлуулснаар хэрэглэгч илүү төвлөрч, хүсээгүй товшилт хийх магадлалыг багасгана хэмээн тайлбарласан байна.