Copilot агентууд Microsoft 365-д
Microsoft компани өөрийн алдартай оффисын хэрэгслүүд болох Word, Excel, PowerPoint дээр шинэ хиймэл оюун ухааны агентуудыг нэмлээ. Эдгээрийг одоогоор Microsoft 365 Copilot хэрэглэгчид, өөрөөр хэлбэл бизнесийн захиалагчид болон “Гэр бүлийн”, “Хувийн” тарифын эзэмшигчид ашиглах боломжтой. Одоогоор функцууд нь зөвхөн вэб хувилбар дээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй компьютерийн хувилбарт нэмэгдэх аж.
Excel дээр
Copilot агент нь хүснэгтийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, график, томьёо, нэгтгэл үүсгэнэ. Жишээлбэл:
“Энэ борлуулалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлан гарга”
гэсэн тушаал өгөхөд систем нь шууд боловсруулсан тайлбар болон дүрслэлийг санал болгоно.
Word дээр
Copilot нь баримт бичгийг засварлах, формат өөрчлөх, эсвэл бусад эх сурвалжаас мэдээлэл нэмж нэгтгэхэд тусална. Жишээлбэл, та сарын тайлангаа шинэчилж, өмнөх саруудын үр дүнтэй харьцуулж гаргуулах боломжтой.
PowerPoint дээр
Хэрэглэгч зөвхөн сэдэв болон зорилтот үзэгчдээ тодорхойлж өгөөд, үлдсэнийг агентэд даатгах боломжтой. Copilot нь текст, график, жишээ бүхий бүтэн танилцуулга бэлдэж өгнө.
Үнэ ба олдоц
Эдгээр боломжуудыг ашиглахын тулд Microsoft 365-д бүртгэлтэй байх шаардлагатай. Үйлчилгээ үнэ төлбөргүй биш бөгөөд зөвхөн захиалагчдад нээлттэй.