“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 4 шалтгаан

нийтлэгч Содном Энхбаяр
“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 5 шалтгаан

2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-ний хооронд Унгарын нийслэл Будапешт хотод дэлхийн шилдэг 32 баг 1.25 сая ам.долларын төлөө өрсөлдөх CS2-ийн хамгийн том тэмцээн — “StarLadder Major Budapest 2025” зохион байгуулагдана.

Хэрвээ та цахим спорт сонирхогч бол энэ тэмцээнийг алгасах шалтгаан үгүй. Харин яагаад заавал үзэх ёстой вэ?


Шалтгаан 1 — StarLadder-ийн эргэн ирэлт

Олон улсын нэр хүндтэй цахим спортын тэмцээн зохион байгуулагч StarLadder 2019 оноос хойш мажор тэмцээнд дахин эргэн ирж байна.
Энэ удаад тэд илүү шинэлэг технологи, орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэжээ. Үүнд:

  • 360° тайзны бүтэц
  • Холограмм эффект
  • AR тоглогчдын танилцуулга
  • LED хөдөлгөөнт мап

Эдгээр технологи нь үзэгчдэд тоглоомын дотор байгаа мэт мэдрэмж төрүүлэх болно.

“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 4 шалтгаан

Шалтгаан 2 — CS2 мажорын түүхэн дэх хамгийн том арена

Тэмцээн 20,000 хүний суудалтай MVM Dome спорт цогцолборт зохион байгуулагдана.
Энэ нь Унгарын хамгийн том спорт цогцолбор бөгөөд CS2 мажорын түүхэнд анх удаа ийм хэмжээний үзэгчтэй болно.

“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 4 шалтгаан

Шалтгаан 3 — Шинэ Swiss систем, илүү ширүүн өрсөлдөөн

Энэ жилийн мажор тэмцээн анх удаа гурван шатлалт Swiss системээр явагдана.
Багууд VRS чансаа ойролцоо өрсөлдөгчидтэй тулалдах тул тулаан бүр илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой байх юм.

“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 4 шалтгаан

Шалтгаан 4 — Монголын хоёр баг анх удаа хамт оролцоно

Ази тивээс 6 баг оролцож байгаа бөгөөд тэдний дундаас хоёр нь Монголын багууд юм.

  • “The MongolZ” багийн Mzinho
  • “The Huns” багийн Bart4k

Энэ бол төрсөн ах дүүс мажор тэмцээнд зэрэг оролцож буй анхны тохиолдол юм. Монголын хоёр баг дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглохыг дэргэдээс нь үзэх боломжийг алдах аргагүй.

“MAJOR BUDAPEST 2025” — CS2-ийн хамгийн том тэмцээнийг үзэх 4 шалтгаан

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.