Meta компани 2025 оны 5-р сарын 13-ны мягмар гарагт Ray-Ban Meta ухаалаг нүдний шилийг Энэтхэгийн зах зээлд албан ёсоор нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Уг бүтээгдэхүүн энэ сарын 19-нөөс эхлэн 29,990 рупи (ойролцоогоор 353 ам.доллар)-ийн үнээр худалдаанд гарна.
Шинэ загварын ухаалаг шил нь Ray-Ban-ийн албан ёсны вэб сайтаар урьдчилан захиалахад нээлттэй байгаа бөгөөд мөн тус брэндийн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалах ажээ.
Энэхүү ухаалаг нүдний шил нь Meta AI-тай холбогдон ажиллаж, хэрэглэгчийн өмнө байгаа объектын талаар асуултад хариулах, аудио болон видео агуулгыг шууд орчуулах, мессеж илгээх, дуудлага хийх зэрэг олон төрлийн үйлдлийг дэмжих чадвартай юм. Одоогийн байдлаар төхөөрөмж нь англи, франц, итали, испани хэл дээр офлайн орчуулга хийх боломжтой боловч Энэтхэгийн хэлүүдийг дэмжих үйлдэл хараахан нэмэгдээгүй байгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Мөн Meta нь ухаалаг нүдний шилээ Spotify, Amazon Music, Shazam, Apple Music зэрэг хөгжмийн үйлчилгээнүүдтэй уялдуулан, хэрэглэгчид дуртай хөгжимөө шууд тоглуулах боломжийг олгох функцтэй хэмээн онцолсон байна.
Meta-ийн мэдээлснээр, 2023 оноос хойш энэхүү ухаалаг нүдний шилийн 2 сая орчим хосыг дэлхий даяар борлуулаад байгаа ажээ.