Microsoft Surface-ийн өвөрмөц дизайн бүхий хамгийн сонирхолтой загварууд эцэс болж байна уу?

нийтлэгч Содном Энхбаяр
Microsoft

Microsoft-ийн Surface бүтээгдэхүүний шугам дахин нэг өвөрмөц загвараа алдах гэж байна. The Verge мэдээлснээр, Surface Laptop Studio 2 загварыг энэ сараас эхлэн үйлдвэрлэхээ бүрэн зогсоож, үлдсэн нөөц дуусмагц зах зээлээс алга болох юм.

Surface Studio-ийн хувь заяаг давтах уу?

Microsoft 2023 оны сүүлээр Surface Studio all-in-one ширээний компьютерыг зогсоосон. Тус төхөөрөмж нь дээд зэрэглэлийн $4,300 үнэтэй хэдий ч удаан хугацаанд шинэчлэлт хийгдээгүй, онцгой дизайнтай ч зах зээлд өрсөлдөхүйц байж чадалгүй алга болсон билээ. Тэгвэл одоо Surface Laptop Studio 2 ч мөн адил замналаа дуусгаж байна.

Surface Laptop Studio 2-ийн түүх дуусч байна

Surface Laptop Studio 2 нь 2021 оны 10-р сард Surface Pro 8-тай зэрэгцэн танилцуулагдсан бөгөөд Surface Book болон Studio ширээний компьютерийн өв залгамжлагчаар үздэг. Гэхдээ 2023 оны 9-р сард Panos Panay Microsoft-оос явсны дараахан хамгийн сүүлд шинэчлэгдсэн.

Төхөөрөмж нь инновацитай дизайнтай хэдий ч өндөр үнэ болон дотоод үзүүлэлт сул байснаар өрсөлдөх чадваргүйд тооцогдож байв. Үндсэн загвар нь 13-р үеийн Core i7 процессор, 16GB RAM, 512GB SSD хадгалалттай бөгөөд үнэтэй хувилбар нь 64GB RAM, 2TB SSD, GeForce RTX 4060 GPU-тай ба $4,300 гаруй үнэтэй байсан.

Microsoft 2025 оны 6-р сард Surface Laptop Studio 2-ийн үйлдвэрлэлийн албан ёсны төгсгөлийг зарлах төлөвтэй бөгөөд уг төхөөрөмжийг 2029 оны 10-р сар хүртэл драйвер болон firmware шинэчлэлтээр дэмжих болно.

Хөгжүүлэгчид, дизайнеруудын дуртай загварууд алдагдсаар

Surface Studio болон Surface Laptop Studio зэрэг туршилтын шинж чанартай бүтээгдэхүүнүүд нь зах зээлд өндөр үнэ, бага хүч чадлаас болж үнэлгээ муутай байсан ч дизайн болон нэмэлт функцийн хувьд өвөрмөц туршилт хийж байсан билээ. Харамсалтай нь Microsoft зах зээлийн аюулгүй замаар алхахын тулд эдгээр онцлогтой загваруудаа орхиж, илүү баталгаатай Surface Pro зэрэг үндсэн бүтээгдэхүүн дээр төвлөрөхөөр болж байна.

Энэ нь PC зах зээл илүү тогтвортой боловч сонирхолтой, шинийг эрэлхийлсэн шинж чанараа бага багаар алдаж байгааг харуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.