Абу Дабид болсон бүсийн аварга өндөрлөв
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Азийн 2025 оны намрын улирлын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод амжилттай болж өнгөрлөө.
Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд бүсийн шилдэг багууд 18 тоглолтоор өрсөлдсөн юм.
Монголын багуудын амжилт
ОХУ-ын “Virtus.pro” баг 145 оноогоор тэргүүлж, 31,250 ам.долларын шагнал хүртлээ. Харин манай улсын “Alpha Gaming” баг хоёрдугаар байр эзэлж, 21,500 ам.доллар авсан бол “Sky Force” баг зургаадугаар байр, “The MongolZ” баг 13 дугаар байрт орж, дараах шагналуудыг хүртэв:
- Sky Force — 11,750 ам.доллар
- The MongolZ — 5,750 ам.доллар
Дэлхийн аваргын эрх
Энэхүү тэмцээний онцлог нь PUBG MOBILE World Championship 2025-д оролцох эрхийг олгодог явдал юм. Эхний гурван байр эзэлсэн баг дэлхийн аваргын хоёрдугаар шатанд уригдах боломжтой байв.
“Sky Force” баг 17 дахь тоглолт хүртэл гуравдугаар байрт явж байсан ч сүүлийн тоглолтын үр дүнд оноо дутсан тул энэ жилийн дэлхийн аваргыг өнжихөөр болов. Харин “Alpha Gaming” баг Монгол Улсыг төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцаараа оролцох эрхээ авлаа.
Тэд өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мөн ганцаараа оролцож, долоодугаар байрт шалгарч байсан туршлагатай баг юм.
Дэлхийн тэмцээний тов
PUBG MOBILE World Championship 2025 нь арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 14-нд Тайланд улсад зохион байгуулагдана.
