Монголын багууд “BLAST Asia Risings Ulaanbaatar 2025” тэмцээнд өрсөлдөж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Монголын багууд “BLAST Asia Risings Ulaanbaatar 2025” тэмцээнд өрсөлдөж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод “Counter Strike 2” тоглоомын гуравдугаар зэрэглэлийн “BLAST Asia Risings Ulaanbaatar 2025” цахим спортын тэмцээн албан ёсоор эхэллээ. Найман баг оролцож буй тус тэмцээн нугалааны системээр явагдаж, ялагч баг нь 70,000 ам.долларын шагналын сантай “BLAST Open Fall 2025” тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авна.

Энэ удаагийн тэмцээнд дараах багууд оролцож байна:

Монгол Улсаас: Chinggis Warriors, The Huns Esports, Eruption

Хятад Улсаас: FengDa Gaming

Австрали Улсаас: FlyQuest, SemperFi Esports, Ground Zero

Индонез Улсаас: Alter Ego

Анх оролцохоор төлөвлөгдсөн Хятадын Lynn Vision багийн нэг тоглогч бэртэл авсан тул оролцох боломжгүй болжээ.

Одоогоор Монголын The Huns Esports баг Хятадын FengDa Gaming багтай “Bo3” буюу гурван map-аар өрсөлдөж байна. Энэ тоглолтод ялсан баг шөвгийн дөрөвт шалгарах бол ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлнэ. Дараагийн тоглолтод Монголын Eruption баг Австралийн SemperFi Esports багийн эсрэг хүч үзэхээр төлөвлөгджээ.

Тэмцээний аваргын тоглолт энэ Ням гарагийн 17:00 цагаас MBank Arena-д зохион байгуулагдана. Тус тоглолт мөн “Bo3” дүрмийн дагуу явагдах юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.