НАСА ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгоно

нийтлэгч Содном Энхбаяр
НАСА ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгоно

ВАШИНГТОН — АНУ-ын Агаар, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) нийт ажилтнуудынхаа 20 орчим хувийг цомхотгохоор шийдвэрлэжээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас санал болгосон төсвийн өөрчлөлтийн хүрээнд гаргасан тухай тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Шерил Уорнер мэдээлсэн байна.

Цомхотголын дүнд НАСА 3870 орчим хүнийг халж, нийт ажилтнуудын тоог 14 мянга орчимд хүргэхээр төлөвлөж байна. Эхний шатанд 870 орчим хүн сайн дураараа ажлаасаа гарахаа мэдэгдсэн бол хоёр дахь шат энэ баасан гарагт дуусах бөгөөд нийтдээ 3 мянган ажилтан байгууллагаас гарна. Эдгээрийн дотор хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарч байгаа болон сайн дурын үндсэн дээр халагдаж буй 500 хүн багтаж буйг онцолжээ.

НАСА мэдэгдэлдээ, “Аюулгүй байдал бол манай агентлагийн тэргүүн зорилт хэвээр байгаа. Бид Сар болон Ангараг гариг руу хийх судалгааны нислэгүүдийг үргэлжлүүлэн гүйцэтгэх чадвартай, илүү үр ашигтай бүтэцтэй байгууллагыг бий болгоно” хэмээн дурдсан байна.

Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт НАСА-гийн эрдэмтэд, тус агентлагт өмнө болон одоо ажиллаж буй 362 хүн хамтран мэдэгдэл хийж, “судалгааны ажилд олгодог тэтгэлэг, санхүүжилтийг цуцлах нь сансрын нислэгүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй” хэмээн анхааруулжээ.

2026 оны холбооны улсын төсвийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлагын баг НАСА-гийн эрдэм шинжилгээний зардлыг 50 орчим хувиар, нийт төсвийг нь 24 хувиар бууруулахаар тусгасан байна. Энэхүү төсвийн өөрчлөлт нь агентлагийн ирээдүйн судалгаа, хөгжлийн ажилд хүчтэй нөлөө үзүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Кульпа 7 сар 28, 2025 - 5:42 pm

Эдийн засгийн нөлөө том байгууллагад ч мэдрэгдэж эхэллээ. Цаашид юу болохыг л харъя даа

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.