9
ESL байгууллага IEM Chengdu 2025 тэмцээний оролцогч багуудын бүрэлдэхүүнийг зарлалаа. Дэлхийн шилдэг багууд болох NAVI, Spirit, Vitality, MOUZ нар шууд урилга авч, тэмцээний хамгийн том өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байна.
Оролцох 16 багийн бүрэн жагсаалт
- NAVI
- Spirit
- Vitality
- MOUZ
- FaZe
- G2
- Astralis
- Virtus.pro
- Heroic
- FURIA
- Pain
- The MongolZ
- TYLOO
- Falcons
- Lynn Vision
- 3DMAX
Энэ удаа тэмцээний бүх оролцогчдыг шууд урилгаар сонгосон бөгөөд нэмэлт сонгон шалгаруулалт явагдахгүй.
Тэмцээний тухай
- Хугацаа: 2025 оны 11-р сарын 3–9
- Байршил: БНХАУ-ын Ченгду (нарийн газар одоогоор зарлагдаагүй)
- Шагналын сан: 1,000,000 ам.доллар
- Формат: 16 баг дэлхийн аваргын чансааны дагуу шууд урилгаар өрсөлдөнө
IEM Chengdu 2025 нь энэ оны хамгийн өндөр шагналын сантай тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдгүүдийн халуун тулааныг esports сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.
2 сэтгэгдэл
Энэ дөрвөн баг оролцоно гэхээр тэмцээн бүр ч сонирхолтой болох нь ээ
NAVI, Spirit, Vitality, MOUZ бүгд нэг дор – үзэхгүй байхын аргагүй!