NotebookLM — мобайл хувилбараар гарч, баримттай ажиллахад хялбар боллоо

нийтлэгч Содном Энхбаяр
NotebookLM

Google компани өөрийн NotebookLM нэртэй баримт, тэмдэглэл, хувийн тэмдэглэлийг удирдах ШИ туслахтай аппликейшнээ албан ёсоор Android болон iOS төхөөрөмжүүдэд зориулан гаргалаа. Одоо хэрэглэгчид App Store болон Google Play-ээс уг натив апп-ийг шууд татан авч ашиглах боломжтой болж байна.

Өмнө нь NotebookLM зөвхөн вэб хөтөч дээр ажилладаг байсан бөгөөд олон хэрэглэгчийн зүгээс гар утсанд зориулсан бүрэн хэмжээний аппликейшний шаардлага тавигдаж байсан. Энэхүү эрэлтэд хариу болгон Google мобайл хувилбарыг ийнхүү танилцууллаа.

NotebookLM нь хэрэглэгчийн баримт бичиг, тэмдэглэл болон хувийн мэдээллийг системчилэн хадгалах, төлөвлөсөн ажлуудыг сануулах, хялбар удирдах боломжийг олгодог. Браузер болон аппликейшн хоёр ижил функцтэй бөгөөд хэрэглэгч мэдээллээ нэг дор төвлөрүүлэн ажиллахад зориулагдсан.

Аппликейшний хамгийн онцлох боломж бол том хэмжээний баримтыг аудио хэлбэрт хөрвүүлэн подкаст маягаар үүсгэх функц юм. Энэхүү аудиоподкастыг интернетгүй орчинд ч фоноор сонсох боломжтой бөгөөд уг функц одоогоор туршилтын шатандаа байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.