Технологийн салбарт шинэлэг шийдлүүдээрээ танигдсан Nothing компани Phone (3) загварын ухаалаг утсаа 2025 оны долдугаар сард танилцуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. Энэ нь тус компанийн анхны топ зэрэглэлийн (флагман) утас болж буй бөгөөд өмнөх загваруудаасаа хэд хэдэн онцлог шинж чанараараа ялгарах аж.
Онцлох үзүүлэлтүүд:
- 12 ГБ RAM, 256 ГБ дотоод санах ой
- Хиймэл оюун ухаан дээр суурилсан системийн ухаалаг тохиргоо
- Дээд зэргийн бат бөх материал ашигласан хөнгөн хийц
- Цоо шинэ дотоод интерфейс бүхий программын шийдэл
Дизайн ба үнэ:
Phone (3) нь Phone 2 Pro загвартай төстэй хоёр өнгийн дизайнтай байх бөгөөд үнэ нь 800 фунт стерлинг (ойролцоогоор 900 евро) байх юм.
Гүйцэтгэх захирал Карл Пей энэхүү загварыг танилцуулахдаа:
“Phone (3) нь материал, гүйцэтгэл болон хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд хүргэнэ. Энэхүү загвар бол манай анхны жинхэнэ флагман утас юм” хэмээн онцолжээ.
Шинэчлэлүүдийг хүлээхүй
Phone (3)-ийн бүрэн техникийн үзүүлэлт болон гаргах нарийн хугацаа-г ойрын үед албан ёсоор зарлах төлөвтэй байна.
