АНУ-ын тэргүүлэх чип үйлдвэрлэгч Nvidia компани зах зээлийн үнэлгээгээр дэлхийд анх удаа 4 их наяд ам.долларт хүрсэн корпораци боллоо. Энэхүү амжилтыг 2025 оны долоодугаар сарын 10-ны Лхагва гарагт “Nasdaq” биржийн арилжааны үеэр бүртгэжээ.
Хувьцааны үнэ тухайн өдөр 164.42 ам.долларт хүрч, 2.76 хувийн өсөлттэй хаагдсан байна. Оны эхнээс хойш тус компанийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар, харин 2023 оны эхтэй харьцуулахад 1000 гаруй хувиар өссөн нь Nvidia-ийн тасралтгүй өсөлтийн томоохон нотолгоо болж байна.
Мөн тус компанийн S&P 500 индекс дэх эзлэх хувь 7.5 хувь хүрсэн нь тус индексэд бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр түвшин боллоо.
Өдгөө дэлхийн зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт Microsoft (3.7 их наяд ам.доллар), гуравдугаарт Apple (3.1 их наяд ам.доллар) бичигдэж байна. Nvidia-ийн огцом өсөлт нь хиймэл оюун ухаан, дата төвүүд болон график картын эрэлт нэмэгдэж буйтай шууд холбоотой юм.