Nvidia компани дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа эзлэв

нийтлэгч Содном Энхбаяр
Nvidia

2025 оны зургаадугаар сарын 27-ны Лхагва гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Nvidia” компанийн хувьцааны ханш түүхэн дээд хэмжээнд хүрснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн жагсаалтад дахин тэргүүлж эхэллээ.

Хувьцаа 4 гаруй хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 154.10 ам.долларт хүрсэн нь шинэ дээд амжилт болсон байна. Үүний үр дүнд “Nvidia”-гийн нийт зах зээлийн үнэлгээ 3.76 их наяд ам.долларт хүрч, 3.65 их наяд ам.долларын үнэлгээтэй “Microsoft”-ийг гүйцэж, тэргүүлжээ. Харин “Apple” компанийн хувьцаа 0.4 хувиар өсөж, нийт үнэлгээ нь 3.0 их наяд ам.доллар болсон байна.

“Nvidia”-гийн үнэлгээ огцом өссөн нь чип үйлдвэрлэлийн салбар болон түүнтэй холбоотой технологийн компаниудын хөрөнгө оруулалт, эрэлт эрс нэмэгдэж байгааг илтгэж байна. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд эерэг уур амьсгал үүсэж, итгэл сэргэсэн нэгэн жишээ гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд “Nvidia”, “Microsoft”, “Apple” компаниуд дэлхийн хамгийн үнэтэй компанийн жагсаалтыг ээлжлэн тэргүүлсээр байгаа. Тухайлбал, энэ сарын 3-нд “Nvidia”-гийн хувьцаа 3 орчим хувиар өсч, 141.40 ам.долларт хүрсэн бөгөөд үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ нь 3.45 их наяд ам.доллар болж, тухайн үед 3.44 их наяд ам.долларын үнэлгээтэй байсан “Microsoft”-ийг түрүүлж байв.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.