OnePlus шинэ зөөврийн төхөөрөмжүүдээ танилцууллаа: Watch 3 ухаалаг цаг ба Buds 4 чихэвч

нийтлэгч Содном Энхбаяр
OnePlus шинэ зөөврийн төхөөрөмжүүдээ танилцууллаа: Watch 3 ухаалаг цаг ба Buds 4 чихэвч

OnePlus компани ухаалаг утаснуудаас гадна шинэ зөөврийн төхөөрөмжүүд болох OnePlus Watch 3 (43 мм) ухаалаг цаг болон Buds 4 утасгүй чихэвчээ танилцууллаа. Эдгээр нь илүү авсаархан загвар, сайжруулсан ажиллагаа, өндөр хүчин чадалтай батарейтайгаараа онцлог юм.

OnePlus Watch 3 (43 мм): Компакт хэмжээтэй ухаалаг цаг

46 мм хувилбар нь зарим хэрэглэгчдэд томддог хэмээх шүүмжлэлд үндэслэн OnePlus компани энэ удаа 43 мм хэмжээтэй шинэ хувилбарыг танилцууллаа. Энэхүү шинэ загварт 1.32 инч AMOLED дэлгэц суурилуулсан бөгөөд 60 Гц давтамжтай. Цагны их бие нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн ба IP68 стандартаар ус, тоосны хамгаалалттай.

Хэрэглэгчийн бугуйн хэмжээ 130-210 мм хооронд байх боломжтой ба жин нь 36.8 гр хүртэл буурсан байна. OnePlus Watch 3 нь Snapdragon W5 Gen 1 чиптэй бөгөөд 2 GB RAM, 32 GB багтаамжтай. Bluetooth болон Wi-Fi холболтыг дэмждэг ч LTE хувилбар байхгүй. Ухаалаг цаг нь Google-ийн Wear OS 5 болон RTOS систем дээр ажиллана. 354 мА•ц багтаамжтай батарей нь 60 цаг хүртэл ашиглах боломжтой. Шинэ цаг нь “Black Steel” болон “Silver Steel” өнгөний сонголттойгоор Европт €299-ын үнэтэйгээр худалдаанд гарлаа.

OnePlus Buds 4: Шинэ үеийн чимээ шүүлтүүр бүхий чихэвч

OnePlus Buds 4 чихэвч нь хоёр төрлийн динамиктай: 11 мм-ийн басс дууны, 6 мм-ийн өндөр давтамжийн дууны зориулалттай. Үүнээс гадна давхар ЦАП системтэй, LHDC 5.0 кодек болон 3D дуугаралт дэмждэг. Golden Sound багийн хамтран хийсэн тохируулгаар Sound Master EQ ашиглан дуугаралтыг хэрэглэгч өөрөө нарийн тохируулах боломжтой.

Buds 4 чихэвч нь хүрээлэн буй орчны дууг 55 дБ хүртэл бууруулах чадвартай динамик идэвхтэй чимээ шүүлтүүртэй. Цэнэгээ дуу шүүлтүүргүй үед 11 цаг хүртэл хадгалах бөгөөд цэнэглэгч хайрцагтай хамт нийт 45 цагийн турш ашиглаж болно. Уг загвар нь “Zen Green” болон “Storm Gray” өнгөтэйгөөр €119-ын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.