АНУ-ын Техас мужийн Остин хотноо зохион байгуулагдаж буй “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн таамаг эвдсэн, санаанд оромгүй үр дүнгээр дүүрэн хоёрдугаар шатандаа орж байна.
Эхний шатанд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 16 баг оролцсон бөгөөд Европоос OG, HEROIC, Metizport, Nemiga, BetBoom, B8; Америк тивээс Complexity, Imperial, Wildcard, Fluxo, NRG, Legacy; Азийн бүсээс TYLOO, FlyQuest, Chinggis Warriors зэрэг багууд өрсөлдсөн.
Эхний шатны амжилт ба хасагдалт
- B8, HEROIC багууд 3-0 амжилтаар шууд шалгарсан бол
- BetBoom, OG, Nemiga багууд 3-1 үзүүлэлттэйгээр амжилттай давлаа
- TYLOO, Legacy, Lynn Vision багууд 3-2 үзүүлэлттэйгээр хоёрдугаар шатанд орсон
Харин Монголын Chinggis Warriors баг Fluxo-г хожсон ч нийт дүнгээр хасагдсан байна. АНУ-ын Complexity баг снайпер hallzerk визийн асуудлаас болж оролцож чадаагүй нь багийн амжилтад хүндээр туслаа. Бразилын Imperial, NRG, FlyQuest, Metizport зэрэг багууд мөн хасагджээ.
Хоёрдугаар шат: Таамаг эвдсэн өрнөлүүд
Хоёрдугаар шатны эхний тоглолтуудад Legacy, Virtus.pro багууд 3-0 амжилт үзүүлэн дараагийн шатанд шууд шалгарсан бол олон хүний 3-0-д сонгож байсан Falcons баг 0-2 үзүүлэлттэй унаж, нийт фэнүүдийн Pick’em-ийг эвдсэн байна.
FaZe Clan, Pain Gaming, Furia, Lynn Vision, B8 багууд тус бүр 2-1 амжилттай яваа бөгөөд тэдэнд дараагийн шат руу нэвтрэхэд ганц хожил л дутуу байна. Харин Nemiga, TYLOO, MIBR, HEROIC, Team Falcons, M80 багууд нэг л хожил авсан байдалтай байна.
OG баг гурван дараалсан хожигдлын дараа тэмцээнээ өндөрлүүлсэн бол Азийн бүсээс TYLOO болон Lynn Vision багууд дараагийн шатанд шалгарч чадвал бүс нутгийн слот нэмэгдэх боломж үүсч байна.
Тэмцээний шууд дамжуулалт:
Тэмцээнийг зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube суваг болон “Premier Sports Network 5” телевизээр албан ёсоор дамжуулан үзэх боломжтой. Шууд дамжуулалтыг үзэх бол эндарна уу.