Palit GeForce RTX 5060 Ti (8GB): Шинэ үеийн хүчирхэг, хямд сонголт

нийтлэгч Содном Энхбаяр
GeForce RTX 5060

NVIDIA компани шинэ үеийн GeForce RTX 5060 Ti  видеокарт-ыг 8GB болон 16GB гэсэн хоёр хувилбараар зах зээлд гаргасан. Энэхүү нийтлэлд бид эдгээрээс Palit GeForce RTX 5060 Ti Dual (8GB) загварыг онцлон авч үзэж байна.

GDDR7 8GB санах ойтой, 128-бит шугамтай, 28 ГТ/с дамжуулах чадалтай.

PCIe 5.0 x8 холболттой бөгөөд энэ нь PCIe 4.0 x16-тай ижил үзүүлэлттэй.

Хамгийн өндөр GPU температур 77°C, 30 дБА орчим дуу чимээтэй, өдөр тутмын хэрэглээнд бараг анзаарагдахгүй

Эрчим хүчний хэрэглээ — 180 Вт, 1×8-pin тэжээлийн оролттой.

Full HD (1080p) нягтаршилд бүх тоглоомыг өндөр тохиргоотой тоглох боломжтой.

1440p болон 4K нягтаршилд DLSS идэвхжүүлснээр гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирна. Гэсэн ч DLSS 4-ийн Multi Frame Generation (MFG) технологийг ашиглах үед 8GB санах ой тодорхой хэмжээнд хязгаар болдог

Үндсэн давуу талууд:

Шинэ архитектуртай (Blackwell, GB206 чип)

DLSS/FSR/XeSS дэмждэг

Эрчим хүчний үр ашиг сайтай

Үнийн хувьд илүү хэмнэлттэй (16GB хувилбараас ~100$ хямд)Дүгнэлт:
Palit RTX 5060 Ti 8GB — Full HD-д зориулсан, өндөр хүчин чадалтай, хямд үнэтэй карт. Гэхдээ ирээдүйд илүү найдвартай байдлыг хүсвэл 16GB хувилбар илүү оновчтой сонголт юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.