“Perplexity” компани “Chrome” хөтчийг 34.5 тэрбум доллараар худалдаж авах санал тавив

нийтлэгч Содном Энхбаяр
"Perplexity" компани "Chrome" хөтчийг 34.5 тэрбум доллараар худалдаж авах санал тавив

Хиймэл оюун ухааны стартап Perplexity 2025 оны наймдугаар сарын 12-нд “Google”-ийн Chrome хөтчийг 34.5 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьжээ. Энэ мэдэгдэл нь АНУ-ын шүүх “Chrome”-ийн хайлтын системийн зах зээл дэх монополийн асуудлаар шийдвэр гаргахаас өмнөхөн гарч ирсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яам 2020 онд “Google”-ийг онлайнаар хайлтын үйлчилгээ үзүүлэхдээ өрсөлдөөний эсрэг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгч, өнгөрсөн жил уг зөрчлийг баталгаажуулсан шийдвэр гаргасан. Шүүх энэ сарын сүүлээр өрсөлдөөнийг сэргээх арга хэмжээний талаар эцсийн шийдвэрээ гаргах төлөвтэй.

Perplexity мэдэгдэлдээ:

“Манай санал нь Chrome хөтчийг үргэлжлүүлж, ил тод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан бие даасан, чадвартай операторт шилжүүлэх замаар олон нийтийн эрх ашигт нийцсэн өрсөлдөөний эсрэг зохицуулалт хийхэд чиглэсэн” гэж онцолсон байна.

АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, “Google” одоогоор Chrome-ийг зарах ямар ч сонирхлоо илэрхийлээгүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.