Батерейны сул тал ил болов
Google-ийн хамгийн сүүлийн үеийн тэргүүлэх загвар Pixel 10 Pro XL нь GSMArena-ийн хийсэн туршилтаар батерейны ашиглалтын хувьд хэрэглэгчдийн хүлээлтийг биелүүлж чадсангүй. Дундаж ачааллын үед ердөө 2.5 цаг гаруй ажилласан нь өмнөх загвараасаа ч дордсон дүн болжээ.
Туршилтын дүнгээс харахад энэхүү төхөөрөмж тасралтгүй 10 цаг идэвхтэй ашиглахад ч тэсвэрлэхгүй байсан байна. Үүнд интернетээр аялах, мессеж бичих, зураг авах, видео үзэх, тоглоом тоглох, дуудлага хийх зэрэг өдөр тутмын хэрэглээний бүх үйлдэл багтаж байв.
Туршилтын тодорхой үзүүлэлтүүд
- Яриа: 17 цаг
- Интернэт: 11 цаг
- Видео: 13.5 цаг
- Тоглоом: 5 цаг
Гол доголдол нь Tensor G5 процессорын өндөр эрчим хүчний хэрэглээ болон системийн сул оновчлолтой холбоотой гэж шинжээчид дүгнэжээ.
Өрсөлдөгчидтэй харьцуулахад
Pixel 10 Pro XL-ийн сул үзүүлэлт нь өрсөлдөгч төхөөрөмжүүдийн дэргэд бүр ч тод харагдаж байна. Жишээлбэл:
- Samsung Galaxy S25 Ultra – 5 цагаар илүү удаан ажилладаг.
- iPhone 16 Pro Max – Pixel 10 Pro XL-ээс бараг хоёр дахин урт хугацаанд цэнэг барьдаг.
Ийнхүү Google-ийн шинэ бүтээгдэхүүн батерейны тал дээр хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэнгүй.
2 сэтгэгдэл
Батерей хамгийн чухал зүйл шүү дээ, арай л харамсалтай юм
Google дараагийн хувилбар дээрээ засна гэж найдаж байна