Sony юбилей тэмдэглэх онцгой аксесуар танилцуулав
Sony компани PlayStation брэндийн 30 жилийн ойг тохиолдуулан цөөн тоогоор үйлдвэрлэгдэх тусгай загварын цаг гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү цагийг Хонконгт төвтэй Anicorn брэндтэй хамтран бүтээсэн бөгөөд 1995 онд гарсан анхны PlayStation консолд хүндэтгэл үзүүлсэн дизайнтай гэдгээрээ онцлог. Нийтдээ ердөө 300 ширхэг үйлдвэрлэсэн нь цуглуулагчдын сонирхлыг улам нэмэгдүүлжээ.
Үнийн дүн, захиалга, хүргэлтийн хугацаа
Тус цаг нэг ширхэг нь 780 ам.долларын үнэтэйгээр борлуулсан. Захиалгыг 2025 оны арванхоёрдугаар сард нээж, хүргэлтийг 2026 оны дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Борлуулалт нээгдсэн даруйдаа бараг шууд дуусаж, бүх бөөрөнцөг захиалгаар дүүрсэн нь PlayStation брэндийн нэр хүнд, ийм төрлийн хязгаарлагдмал бүтээгдэхүүний эрэлт ямар өндөр байгааг харууллаа.
Анхны PlayStation-ий өнгө аяс, хэлбэрийг цаг дээр буулгажээ
Цагны дизайн нь PS1 үеийн гоо зүйг маш тод илэрхийлэхээр шийдэгдсэн. Корпус нь зэвэрдэггүй гангаар хийгдэж, анхны консолын онцлог саарал өнгөөр будсан байдаг. Циферблат дээрх тэмдэглэгээг уламжлалт тоо, шугамын оронд PlayStation-ийн алдартай удирдлагын дүрс болох гурвалжин, тойрог, X, дөрвөлжин дүрсүүдээр орлуулжээ.
Цагны зүүг ч энгийн хэлбэрээр хийхээс татгалзаж, Start болон Select товчлуурыг санагдуулам хэлбэрээр бүтээсэн нь консолын үеийн кластик мэдрэмжийг улам нэмэгдүүлж байна. Резинэн оосор нь PS1-ийн өнгөт логогоор чимэглэгдэж, хажууд нь харгалзах бичээс байрлуулсан нь энэ цагийг ердийн аксессуар бус, цэвэр PlayStation-ийн дурсамжит объект болгоод байна.
Цуглуулагчдад зориулагдсан дурсгалын цөөхөн ширхэг
Хязгаарлагдмал 300 ширхэг үйлдвэрлэл, 30 жилийн ой, анхны консолын мэдээлэл, өнгө, тэмдэглэгээний нарийн шийдлүүдийг нэг дор багтаасан энэхүү цаг нь PlayStation-ийн түүх, ретро консол сонирхогч, цуглуулагчдад дээр үеийн дурсамжийг орчин үеийн тансаг аксессуарт шилжүүлсэн бэлгэдэл болсон гэж хэлж болно.
Хэдийгээр үйлдвэрлэлийн тоо цөөн, борлуулалт богино хугацаанд дууссан ч Sony болон Anicorn-ийн энэ хамтын ажиллагаа нь брэндийн ойг зөвхөн тоглоомын салбарт бус, дизайн, загварын түвшинд тэмдэглэж болохыг харуулсан үйл явдал боллоо.
1 сэтгэгдэл
PlayStation-ийн фэнүүд үнэхээр олон юм аа