PUBG: Battlegrounds дахин нэг удаа хөгжим болон тоглоомын ертөнцийг холбосон томоохон хамтын ажиллагаагаа танилцуулж байна. Энэ удаа энэхүү виртуал тулааны талбарт К-поп ертөнцийн цахилж буй од aespa охидын хамтлаг өөрийн гэсэн хүчирхэг дүр төрх, дижитал аялалтайгаар нэгдэж байна.
“Act One” – эхлэл тавигдлаа
“Virtual Apocalypse: Хэн хамгийн шилдэг удирдагч вэ?” гэсэн уриатайгаар зохион байгуулагдаж буй уг хамтын ажиллагааны эхний бүлэг болох “Act One” нь 7-р сарын 3-ны PST цагаар 12:00-д эхэлсэн. Үүний дараагаар:
- PC хувилбар 7-р сарын 9-нд
- Консол хувилбар 7-р сарын 17-нд гарна гэж PUBG хөгжүүлэгчид зарлалаа.
AESPA-ийн энэ хамтрал PUBG ертөнцөд зүгээр нэг хөгжмийн өнгө нэмэхээс гадна түүх, тоглоомын дотоод механикт шинэ агуулга, фракцын дүрслэл бүхий туршлага нэмнэ. Тоглогчид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд алхам бүрээрээ aespa-ийн дижитал түүхийн гол хэсэг болон оролцох боломжтой.
aespa гэж хэн бэ?
Өмнөд Солонгосын SM Entertainment-ийн бүтээл болох aespa хамтлаг 2020 онд анх “Black Mamba” дуугаараа дебют хийж, дижитал аватар бүхий шинэлэг үзэл баримтлалтайгаар К-попын ертөнцөд хүчтэй тэсрэлт хийсэн. Бүлгийн гишүүн бүр бодит болон виртуал дүрстэй бөгөөд энэ нь хөгжмийн урлагт технологийн шинэ хувьслыг авчирсан юм.
Тэдний “Next Level”, “Savage” зэрэг хит уран бүтээлүүд нь олон улсын тайзнаа амжилт олж, хамтлагийг дэлхийн К-поп сонирхогчдын дунд танил болгосон. Харин PUBG-тэй хийж буй энэхүү хамтын ажиллагаа нь aespa-г дижитал тоглоомын орчинд хүчирхэг шинэ дүрээр илэрхийлэх бололцоог олгож байна.